ЖДҮ гэж айхтар мангастай болсын биш ЖДҮ гэж юмнаас авдг айхтар мангасуудтай болжээ. Тэндээс тэрбум шахуугаар зээл авсан улсууд ихэнх нь УИХ-ын гишүүд байна гэнэ. Гэтэл тэднийг яагаад энгийн бизнесмэнүүдийн урдуур ороод 3 хан хувийн хүүтэй эхний жил эргэн төлөлт хийдэггүй цаашдаа ч хийхгүй байгаа 200 гаруй тэрбум төгрөгийн зээлийн нэг бол гэсэн маягтай зээл өгсөн бэ. Энэ чинь УИХ-ын гишүүний эрхээ хэтрүүлэн хэргэлсэн нөлөөлсөн гэмт хэрэг бишүү гээд олон түмэн шуугиж эхэлжээ. Гэтэл манай зээл авсан гишүүдийн тайлбар их гоё.
Зээл өгсөн бас өөрөө авсан сайд Батзориг. – Би тэр зээлнээс аваагүй, зээл авсан гэж гүтгээд байгаа хүмүүсийг шүүхэд өгнө.
Өөрөө хариуцлага хүлээхээ мэдэгдээд буруугаа хүлээхийн өмнөх тайлбар. Гэхдээ одоо эргээд хархад энэ хамгийн мунаг нь боловч хамгийн шударга улайран зүтгэж эсэргүүцдэг нь байжээ. Ядахдаа сэтгүүлчийн асуулт хүмүүсийн шуугианыг зөвөөр ойлгоод байсан ганц нь юм чаавас. Гэхдээ хуулийн хариуцлага заавал хүлээлгэх хамгийн чанга хүлээх хүн нь шүү дээ.
Зам тээврийн сайд Содбаатар. – Судалж үзсэн манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан компани юм билээ. Зээл авсаныг нь би мэдэхгүй. УИХ-ын гишүүд бүгд л авж байгаашд.
Эхнэрээ хаана юу хийж явдагыг мэдэхгүй тэр тусмаа тэрбумаар тоологдох зээл хоёр удаа авчаад байхад мэдэдгүй бас л цөлх эр. Эхнэр нь ч гэж сая доллор нөхрийнхөө хажуугаар л сүнгэнүүлж байдаг. Тэрийгээ хоорондоо ярьдагүй. Эсвэл эднийх тэрбумаар долларын хөрөнгөтэй эсвэл эхнэр нь өөр хүнтэй болжоогоос зайлшгүй. Гэхдээ сайдын ганц авууштай нь бусад гишүүд бүгд авдагыг баталж өгсөн явдал юм.
Гишүүн Оюундарь. – Манай хүүгийн компани авсан юм билээ. Би тэрийг эргүүлээд төлүүлхээр ярьж байгаа. Мэдээлэлд ойрхон нь зээл авдаг. Уучлалт гүйхгүй.
Хүү нь гэж иом толгой бараг тэрбумын зээл авч ээжийгээ баллаж байгаа байхгүй юу. Ээждээ хэлцэн бол ээж нь яахын бээ бид чинь блюмон, бүлл гэдэг сүлжээ ресторантай зээл авах шаардлагаггүй гэх ч байсымуу. Тэгсэнээ гишүүн зээл аваагүйг мэдээгүй хэрнээ мэдээлэлд ойр байгаад зээл авсан гээд өөрийгөө бариад өгчихийн. Уг нь гоё мэлзэж байсан юм. Хүмүүс мэдээлэлд ойроороо нөлөөлж авлаа гэж уурлаад байгааг мэдэхгүй бүүр басамжилсан маягтай хариулт өгсөн сүрлэг гишүүн шүү.
Гишүүн Учрал. – манай аавын компани зээл авцын билээ. Би мэдээгүй. Манай аавын компани мундаг том компани. Маргааш зээлийг нь буцаагаад өгчий.
Аавых нь компани зээл авсаныг өөрөө мэдээгүй. Уг нь бол аавых нь компани зээл авхааргүй том компани. Өөрөө аавыхаа компанитай хамаагүй хэрнээ зээлийг нь эргэн төлхөөр маргааш төлчинө гээд өмнөөс нь ханайж суудаг. Их л зөрчилтэй юмнууд ярьдаг хүн дээ. Хамгийн аймаар нь гишүүн нөлөөлж зээл авсан байж магад гэж уурлаж байгааг мэдэхгүй сүртэйнбээ эргээд төлчийшд гээд байгаа нь хайнга шүү.
Гишүүн дуучин биш Жавхлан. – Манай компани биш байлээ. Тэр зээл авсан компанийг дуудаж уулзсан. Би ямарч хамаагүй юм байна. Миний хувь эзэмшдэг компани энэ компаний хуьийг эзэмшдэг байж. Тэхдээ энэ ёстой мундаг компани байна оо.
Өөрийх нь компани хувь эзэмшдэг компаниа огт мэдэхгүй гэж үзэж. Иргэд ийм юманд итгэчих байх гэж боддог байхоо.Тэгсэнээ бараг тэр компаниа мундаг этр гээд сурталчлаад дуусвуу яав. Ясны бизнесмэн хүн байлээ л дээ.
Гишүүн генаралын хүү Энхбаяр. - Манай нэг компани байдын. Зээл аваад тун сайн юм хийж байсан манай ажилдаг хүмүүсийн нэр хүндэд муу юм боллоо.
Эхний удаад хулгай хийгээд буяны юманд зарсан буруу юу байгаан гэх утгатай юм хэлсэн. Тэгээд хулгайн мөнгөөр нь цалинжиж байсан ажилчидад гай боллоо гэж гоморхож үзсэн. Нөлөөгөө ашиглацын биш гэдгийг ойлгоогүй басгишүүнд зээл өгөхгүй бол монголчууд хохирох өнгө аястай.
Гишүүн генаралын хүү Энхбаяр. – Хэрвээ таануус намайг хулгай хийсэн гэж бодож байвал би уучлал гуйя. Уг нь тасрхай гоё юм хийж байсан хавь орйын хүмүүс туслаад олон улсын байгууллага хүртл мөнгө өгсөн.
Хавь ойрын хүмүүсээ олон улсы байгууллагыг хүртэл уран цэцэн үгээрээ панаалдцымуу гэмээр санагддаа. Төрөөс 2 жил дараалж ЖДҮ зээл авсан болхоороо хоёр ч удаа байр сууриа илэрхийлэвүү дээ. Тэгсэнээ зээлээ төлчихлөө гэж байгаа нь бараг улсад зээл өгчихлөө гэсэн аясатай гоморхсон улсад өөрийгөө ашиглуулсан аястай байгаа нь сүртэй хүн билээ.
Гишүүн Солтан. – Миний компани мөн. Би тэхдээ оролцохоо байгаад удаж байгаа. Би зээл авсаныг мэдэхгүй.
Ийм гишүүн байдгыг анх удаагаа мэдэж авсан. Гэхдээ компани нь тэрбум шахуугын зээл аваад байгааг мэдэдгүй мунаг амьтан. Юун уучлал юун эргүүлэн төлөх дүүрсэн гүрийгээд өнгөрий гэсэн аятай л байгаа нөхөр
Гишүүн бөх жижиг Сүхбат. – Та нар яг баримт гаргаад ир.
Авсан гэдэггүй аваагүй гэдэггүй. Баримт гаргаад ирүүл авсан болчы тэр болтол гүрийеээ гэж байгаа юм шиг. Ёстой нэг бөх хүний цөлх ухаан гаргасан амьтан.
Gump /baabar.mn/