x

Г.Уранцэцэг: Ходоодоо олон дурандуулах нь эрүүл мэндэд муу байдаг гэсэн дам ярианд итгэх хэрэггүй

Завхан аймагт ходоод, улаан хоолойн дурангийн эмчилгээг нутагшуулж байна.

Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт ходоод улаан хоолойн оношилгоог дурангаар хийдэг байсан бол, одоо жижиг мэс ажилбарыг дурангаар хийдэг болжээ. Өнгөрсөн онд 4570 хүнд дурангийн шинжилгээ хийснээс ходоодны хавдрын сэжигтэй 139 тохиолдолд эдийн шинжилгээг авсан байна. Эрт илрүүлгээр илэрсэн ходоодны шарх, ургацаг гэсэн оноштой 25 иргэнд мэс ажилбарыг орон нутагтаа хийжээ. 

Тиймээс ходоод улаан хоолойн өвчлөлийг эрт үед нь илрүүлэх, оношлуулах нь чухал юм. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл оношилгооны тасгаар өдөрт 40 гаруй хүн үйлчлүүлдэг. Тэдний 70-90 хувь нь хеликобактертай буюу ходоодны хавдрын нэгдүгээр шалтгаантай байна гэж Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Үйл оношилгооны тасгийн эрхлэгч, дурангийн их эмч Б.Уранцэцэг хэллээ.

-Ходоод, хоол боловсруулах замын эмгэг өвчин юунаас болж байна вэ?

-Сүүлийн үед буруу хооллолт, амьдралын буруу дадал хэвшлээс болж иргэд ходоод, ялангуяа хоол боловсруулах эрхтний өвчлөл эрс нэмэгдэж байгаа нь өдөр бүрийн үзлэг, оношилгооноос харагддаг. Мөн иргэд ходоодоо олон дурандуулах нь эрүүл мэндэд муу байдаг гэсэн дам ярианд итгэснээс өвчнөө хүндрүүлэх тохиолдол байдаг.

Зарим тохиолдолд хавдрын сүүлийн шатанд ч орсон хойноо ирэх нь элбэг байдаг. Тиймээс иргэдэд энэ талаарх зөвлөгөө нөлөөллийн ажлыг л хиймээр байна.

-Иргэдийг зөв мэдээлэлтэй байж, эрт илрүүлэгтээ хамрагдахыг та дахин дахин зөвлөж байна? Ходоодны хорт хавдар эдгэх боломжтой юм уу?

-Хорт хавдрын эрт илрүүлгийн хамгийн гол ач холбогдол нь хүндрэхээс нь өмнө эмчлэх. Хорт хавдар эрт илэрвэл эдгэрэх бүрэн боломжтой юм гэдгийг эрт үедээ оношлуулж хагалгаа болон, эмчилгээнд хамрагдсан иргэдээс харж болох юм. 

Ямар нэгэн өвчнийг эрт оношлох, илрүүлэх нь, эмчлэх, санхүүгийн бэрхшээлд орохгүй байх, цаг хугацаа алдахгүй гэсэн маш олон давуу талтай.

Жишээлбэл, хорт хавдар өнөөдөр үүсээд маргааш шинж тэмдэг нь илэрдэг өвчин биш. Нэг жилд 1 мм-ээр өсөөд таван мм буюу 0.5 см болохоороо л тухайн хүнд ямар нэгэн шинж тэмдгээр илэрдэг. Гэтэл түүнийг нь хүмүүс тоодоггүй. Гэтэл тэр 0.5 см-ээс өмнөх үед нь буюу нэг, хоёрдугаар шатанд хөнгөн хэлбэрийн эмчилгээнд ороод эдийн засгийн ч хямралд орохгүй, цаг хугацаа алдахгүй эмчлүүлэх бүрэн боломжтой. Харин гурав, дөрөвдүгээр шатанд зөвхөн хөнгөвчлөх буюу амь насыг уртасгах эмчилгээ л хийгддэг. Хэчнээн их мөнгө дал, наян саяар нь зарсан ч тухайн хавдрыг ялан дийлэх боломж, хүндэрсэн тохиолдолд байхгүй шүү дээ. Нэг, хоёрдугаар шатандаа яваа хавдар бүрэн эмчлэгдэх боломжтой. Эмчийн хяналтад яваад эмчлүүлээд байх боломжтой. Энэ боломжоо иргэд маань алдаад байна. Тиймээс л энэ боломжоо алдахгүй байх, энэ боломжийг ихэсгэх үүднээс эрт илрүүлэгт заавал хамрагдаарай. Энэ боломжоо бүү алдаарай гэж зөвлөж байгаа юм.

-Дурангийн шинжилгээг заавал хийлгэх ёстой юу?

-Ходоод тань өвддөг, зовуурилдаг бол заавал үзүүлэх, дурандуулах шаардлагатай. Хоол боловсруулах дээд, доод зам амьсгалын замыг харж шинжлэх, эмчлэх, оношлох багажийн шинжилгээний аргыг дурангийн шинжилгээ гэнэ.

Ходоод болон гэдэсний уян дижитал видео дуран нь хоол боловсруулах замын үрэвсэлт болон шархлаат өвчнүүд, хортой, хоргүй хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх өндөр ач холбогдолтой. Хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй шинжилгээ юм. Хүний улаан хоолойн диаметр хоёр см, уян дурангийн диаметр 0,8 см гулгамтгай учир хүний биед тааламжгүй байдал үүсгэх явдал үгүй. Тийм учраас та өөрийн эрүүл мэндийн төлөө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж заавал эмчид хандан өвчнөө эрт оношлуулж эмчлүүлэх нь чухал юм.

-Дурангийн шинжилгээнд ирэхдээ юуг анхаарах вэ?

-Хэрэв танд дараах зовуурь, шаналгаа илэрвэл дурангийн шинжилгээг заавал хийлгээрэй гэж дахин зөвлөх байна.

Тухайлбал хоолны шингэц муудах, ходоод цанхайх, гэдэс дүүрэх, дотор муухайрах, огих, бөөлжих. Мөн хэл зузаарч өнгөртөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, батгаших, цээж гашуу оргих, гулгих, хэхрүүлэх, зогьсох, хоол тээглэж горойх. Ходоод аюулхай орчим өвдөх, гүйлгэх, өтгөн хар өнгөтэй гарах. Шалтгаангүй турах, ядрах гэх зэрэг шинж тэмдэг илэрвэл шууд эмчид хандаж дурангийн шинжилгээг яаралтай өгөх хэрэгтэй.

Шинжилгээ өгөхөөр шийдсэн бол шинжилгээнд ирэхдээ  урд орой нь 19:00 цагаас хойш юм идэхгүй, дурандуулахаар ирэх өдрөө өлөн байх шаардлагатай.

Танд дараах зовуурь, шаналгаа илэрвэл гэдэсний дурангийн шинжилгээ заавал хийлгээрэй. Тухайлбал өтгөн хатах, хий дүлүүлэх, өтгөн цус, салсттай гарах. Гэдэс дүүрэх, базлах, түгжрэх, шалтгаангүй турах, ядрах гэхчлэн шинж тэмдэг илэрвэл мөн л заавал нарийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай юм. Тэгэхлээр шинжилгээнд ирэхдээ гэдэсний дурангийн шинжилгээнд тусгайлсан бэлтгэл шаардлагатай байдаг. Үүний тулд гэдсийг сайтар цэвэрлэсэн байх хэрэгтэй. Тухайлбал цэвэрлэх клизмийг уухаар эсвэл шулуун гэдсээр тавиулах,туулгах эм уух зэргээр гэдсээ цэвэрлэж ирэх хэрэгтэй байдаг.

-Завхан аймагт ходоодны дурангийн хагалгааг хийдэг болсон?

-Тиймээ. Орон нутагтаа улаан хоолойн өргөссөн судас авах, ходоодны ургацаг авах, ходоодны хурц цус алдалтыг зогсоох жижиг мэс ажилбаруудыг хийж байна. 2023 онд улсын гуравдугаар шатлалын эмнэлгийн эмч нартай хамтран дурангаар ходоод улаан хоолойн салст хуулах хагалгааг хоёр удаа хийсэн. Ходоод улаан хоолойн өвчлөлүүд нь байршлаасаа, үе шатаасаа шалтгаалаад ажилбар хийхэд төвөгтэй байдаг. Ингээд оношилгоо, батлагдсан төвөгтэй тохиолдлуудаа цуглуулж, дээд шатны эмнэлгийн эмч нартай хамтран хагалгааг амжилттай хийсэн. Манай орон нутгийн эмч нар туршлагатай, чадвартай болж байгаа нь сайшаалтай. Иргэд маань ч орон нутгаасаа эрүүл мэндийн энэ мэтчлэн тусламж үйлчилгээг бүрэн авах боломжтой болсон шүү дээ. 

-Танд баярлалаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 1 цаг 7 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 1 цаг 22 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2 цаг 12 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 2 цаг 30 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 45 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 52 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрч...
Top