x

Цагдаа ямар чиний “мешок” уу, Х.Нямбаатар аа?

МАН-ын дарга нарын тэнэгрэл бүр хэрээс хэтэрлээ. Хэрээс хэтэрсэн тэнэгрэл юунд хүргэдэг вэ, өөрсдийнхөө толгойг л цустдаг даа.

Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболдыг ажлаас чөлөөлж, арга хэмжээ авахыг ЦЕГ-ын даргад үүрэгджээ. Шалтгаан нь ТЦА-ны дарга өмнөх өдөр нь ХУД-т замын хөдөлгөөний урсгалыг зохицуулахдаа “Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр ара хэмжээ авч, иргэдийг бухимдуулсан” гэсэн байна. Мөн ТЦА-наас хөдөлгөөний ачааллыг бууруулахаар явуулсан “туршилтыг зогсоосон” гэж мэдэгджээ.

Миний л мэдэхээр иргэд лав “Хөдөлгөөнийг зохиулахдаа хотын даргад мэдэгдэх ёстой байсан” гэж бухимдаагүй. Тэр байтугай “Хотод гарч байгаа аливаа зохицуулалтаас хотын аль болох хол байгаасай, хуруу гараа татаасай” гэж залбирдаг болсон. Харин “Цагийг нь тулгаж мэдэгдлээ, нэг өдрийн өмнө хэлэхэд яадаг юм” энэ тэр гэж үглэсэн байж бол магадгүй. Угаасаа энэ хотод болж бүтдэг юм байхаа болиод удаж байгаа.

Гэлээ гээд “Хотын даргад мэдээлсэнгүй” гээд хууль сахиулагчид арга хэмжээ авдаг хууль байхгүй. Хууль зүйн сайд бол хуулиа л мөрдүүлэх үүрэгтэй.

Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдын тухай хуулийн 8-р зүйлд цагдаагийн байгууллагын эрх, үүргийг заахдаа “Замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах, хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах эрхтэй” гээд заачихсан.  Энэ дагуу 12-ны орой хөдөлгөөний ид ачааллын үед Төв шуудангаас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэл хойноос урагш чиглэж буй 2км замын хөдөлгөөний хоёр эгнээг гурав, арагшаа чиглэх хөдөлгөөнийг нэг урсгалтай болгож зохицуулсан. Ингэхдээ иргэдэд иргэдэд, хотын даргад урьдчилан танилцуулсангүй гэж буруутгажээ.

Ингэхэд замын хөдөлгөөний энэ зохицуулалт бол захиргааны шийдвэр биш. Хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд хийж байгаа хөдөлгөөний зохицуулалт. Зам дээр осол гарлаа гэхэд хотын даргаас зөвшөөрөл авч хөдөлгөөн хязгаарладаггүй биз дээ. Х.Нямбаатар гэдэг хүнээс зөвшөөрөл авах, гарын үсэг зуруулах шаардлагагүй. Тэгээд ч иргэдэд урьдчилан мэдээлсэн (хөдөлгөөний урсгалыг өөрчлөхөөс 10 минутын өмнө) энэ зохицуулалтыг хотын дарга мэдээгүй байсан гэдэг бүр худлаа.

Хоёрдугаарт, эд нарыг хот удирдахаас өмнө, аль эртнээс хийгээд ирсэн хөдөлгөөний зохицуулалтыг “Туршилт байсан, туршилтыг зогсоосон” энэ тэр гэж сүржигнэх нь өөрөө элэг хатаам зүйл. Ийм үг, үйлдлээр иргэдээс оноо авна гэж бодож байгаа улстөрчид өөрсдөө жинхэнэ “хошин шог” харагдаж байна. Харин ч аль эртнээс ингэж зохицуулах ёстой байсныг хэтэрхий хоцорч хийлээ.

Э.Бат-Үүлийг хотын дарга байх үед Яармагийн гүүр бас яг ингэж нэг талын түгжрэлд ордог байсан. Тэр үед хотын дарга өөрөө шийдвэр гаргаад, өглөө, оройдоо хөдөлгөөний урсгалыг яг ийм байдлаар зохицуулдаг байсан. Өнөөдөр хөдөлгөөний ачаалал тэр үеэс хэд дахин нэмэгдсэн, түгжирдэг цэгүүд нь ч олон болсон. Тийм болохоор энэ зохицуулалтыг өдөр тутам хийж байх ёстой. Хотын дарга өөрөө хийх ёстой ажлыг цагдаагийн байгууллага чиг үүргийнхээ хүрээнд хийсэн нь буруутах үндэслэл болохгүй.

Зодуулсаар байгаад сүүлдээ зодох нь хүртэл хайр болдог гэдэг шиг МАН-ын дарга нарын энэ тэнэгрэл явсаар нийгмийн, нийтийн үзэл болох шинжтэй. Өчигдөр орой үзүүлсэн "Монгол коммент"-ын хоёр "ТЦА-наас хийсэн зохицуулалтыг Түгжрэлийн сайд нь мэдээгүй байжээ" гээд нүд амаа эргэлдүүлж суухыг хараад нүүр хийх газаргүй болов. Түгжрэлийн эсрэг юу ч хийгээгүй Түгжрэлийн сайд түгжрэлийг чадах ядахаараа зохицуулж байгаа цагдаагийн алба хаагчид арга хэмжээ авах шалтгаан болох юм гэнэ.

Дахиад хэлэхэд, энэ бол туршилт биш. Захиргааны шийдвэр бүр биш. Х.Нямбаатар гэдэг хүн өмнө нь нэг удаа нийтийн тээврийн маршрутыг өөрчилж, нийслэлчүүдийг дүн өвлийн хүйтнээр гурав хоног явган гүйлгэхдээ тэр шийдвэрээ албажуулаагүй байсан. Иргэд шийдвэрийг нь эсэргүүцээд, гомдол гаргаад явсан чинь “Туршилт байсан” гэж хэлээд хариуцлагаас мултарсан. Энэ хулгайгаа дахиад давтана, өөрөө хийгээгүй бурууг өрөөлд тохно гэвэл бүтэхгүй. Цагдаа ямар чиний "мешок" юм уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (172.69.37.136)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
  • Нутаг Нутаг (172.69.45.140)
    Цагдаагийн дарга нар дээшээ зусардаж ,доошоо дээрэлхүү ханддаг шүү дээ.үүнийхээ оронд хэдэн бор цагдаатайгаа гар нийлээд улс төрийн луйварчидтайгаа тэмцэж явсан бол захын нэг олигархи цагдаагийн хурандаа нараар оролдохгүй л байхгүй юу.
    2024 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (172.69.252.157)
    Ажил хийх хүн олдохгүй болно
    2024 оны 03 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 3 цаг 57 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 3 цаг 57 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 5 цаг 26 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 5 цаг 55 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 6 цаг 2 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 6 цаг 11 мин 1968 оны Чехословакийн хавар 6 цаг 39 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 6 цаг 53 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 8 цаг 27 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 8 цаг 36 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 8 цаг 57 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 9 цаг 47 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 9 цаг 57 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 10 цаг 36 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top