x

Монгол үндэстний үүсэл- Дээд Шивэй

Монгол үндэстэн, Чингис хаан тал нутгийн олон аймгийг эрхшээлдээ оруулан жинхэнэ үндэстний хамтын цогц болгон бүрэлдүүлэхээс өмнө нэг аймгийн төдий байжээ (Ляо улсын түүх-нд түүнийг “萌古部” гэж бичсэн бий). XIV зууны Ил хаант улсын түүхч Рашидын алдарт бүтээл Судрын чуулган-д одоо нь Чингис хаан, жич түүний овог төрлүүд мандсанаар тэд монголчууд мөнөөр тус тус ямар нэгэн нэр буюу тусгай дуудлагатай [эл олон] Түрэг аймгууд болжээ.

Жишээ нь Жалайр, Татаар, Ойрад, Онгуд, Хэрэйд, Найман, Тангуд гэх мэт. Дээд үедээ энэ нэрийг тэд нар хэдийгээр эс мэдрэн хүлээх авч, бүгдээрээ монгол хэмээн бодож байлаа. Ийнхүү тэдний одоогийн хойч нар нь тэд нар эрт дээд үеэсээ аваад Монгол хэмээх нэр лүгээ харилцаатай байж [монгол] болов хэмээн өчлөө. Үнэндээ тийм биш болой. Учир нь эрт дээдийн үед монголчууд бол бүхий л түрэгүүдийн тал нутгийн аймгууд доторх нэг аймаг [төдий] байж бөлгөө гэж өгүүлсэн байна. 

Монгол үндэстний гол цогц бологч үндэстний үүслийн асуудалд одоохондоо тус улсын дотоод, гадаадын эрдэмтэд голдуу гурван зүйлийн тухай ярьдаг. Нэг дэх нь Хүннү хэмээж Бүгд Найрамдах Монгол Ард Улсын эрдэмтэд бүгдээрээ энэ үгийг баримталж байгаа. Хоёр дахь нь Түрэгүүд гэж Зөвлөлтийн эрдэмтдийн олонх нь баримталж байгаа. Гурав дахь нь Дунху (Монгол Шивэй) гэж манай улсын эрдэмтдийн олонх нь энэ үгийг баримталж байгаа. Би бас энэ хэллэгт санал нэгдэж байна. Японы эрдэмтэд энэ талаар санал нь адилгүй.

Одоогийн тулгуур бичиг болон хуучныг судлаачдын материалуудыг үндэслэвэл Хүннү бол Түрэгийн угсаанд харьяалагдах бөгөөд үг хэл нь ч Түрэгийн төрөлх хэлд хамаарагдах тул Монголын үндэстний үүсэл болох бололцоогүй билээ. Монгол хэлд их хэмжээний түрэг хэлний үгс холилдон орсон болохоор зарим эрдэмтэн үүгээр үндэс болгож Монгол үндэстний үүслийг Түрэгээр жишиж байна. Хэрэг дээрээ энэ бол Шивэй нар урт хугацаанд Түрэг болон түрэгээр ярьдаг Хүй Хэгийн ноёрхолд байсан ба Монгол аймаг IX зуунд Эргүнэ голоос баруунш говийн арын тал нутагт нүүж очсоноос хойш түрэг хэлээр ярьдаг тэндэх уулын суугуул аймгуудтай холилдон суусан болохоор түрэг хэлний нөлөөнд орсон явдал болох юм (тус улсын дотоод гадаад хэлний шинжлэлтний олонх нь монгол хэл бол түрэг хэлтэй маш их зөрөөтэй гэж үзэж байна).

Хэзээ хойно монгол үндэстэн болж бүрэлдсэн Хэрэйд, Найман, Онгуд мэтийн аймгууд бол бүр түрэг хэлээр ярьдаг байсан. Иймд түрэгүүд бол яалаа ч гэсэн монгол үндэстний үүсэл болохгүй юм. Гагцхүү Дунху хэмээх хэллэг тухайлбал Монгол Шивэйгийн хэллэг бол сая монгол үндэстний үүсэл болдог. Үүнийг тулгуур бичгүүд (шинэ, хуучин Тан улсын бичиг-т) тодорхой тэмдэглэсэн бөгөөд цаг үе, газар орон, үг хэл, соёл боловсрол зэрэг олон талаар Монгол Шивэй бол дээд үеийн Монголын түүхийн эх үүсэл болохыг бүр гэрчилж байна. 

Шивэй хэмээх нэр хамгийн анх Ци улсын Тяньбаогийн тавдугаар онд (МЭ 554 он) зохиогдсон Вэй улсын бичиг-т үзэгдсэн бөгөөд энэ номын 100-р ботид Шивэйгийн шастир гэж байдаг. Тус номд тэмдэглэснийг үндэслэвэл, Шивэйгийн байгаа газар Хэ Лүнгээс (одоогийн Хуулин гол) хийгээд На Шүй гол (одоогийн Нон мөрөн) тэр орчмоор нутаглаж байсан бөгөөд Тан улсын эхэн үеэр олонтоо элч илгээж алба барьж байсан. Тан улс Шивэйгийн нутгийг залгисан бөгөөд шивэйгийн дүди фү байгуулж захирав. Тэр үед Шивэй нь зүүн шивэй, баруун шивэй, их шивэй, монгол шивэй гэж олон аймагт хуваагддаг байжээ. Зарим номд, есөн аймаг (жишээ нь Тун Дянь бичиг. Хилийн дүрэм) бас зарим номд арван есөн аймаг гэж (жишээ нь Шинэ Тан улсын бичиг) зүүнш одоогийн Цинжил мөрөнд, баруунш Эргүнэ голын дээд урсгалын Хөлөн нуурт, өмнөш Хуулин голд, умарш Охцек тэнгисийн уудам тэнэгэр тал газар хүртэл тархан нутаглаж байжээ гэж бий. 

Их төлөв МЭ IX зууны үед Монгол Шивэй аймаг баруун тийш нүүж Эргүнэ голоос холдоод одоогийн Онон голын эхэн дэх Хэнтий уулын хавиар мал маллан суув. Шивэй нь нэгэн мундаг их үндэстний хамтын цогц болохыг түүнд олон аймаг багтсанаас мэдэж болно. Бас түүний үндэстний бүрэлдэхүүн нарийн төвөгтэй байсныг мэдэж болно. Өөрөөр хэлбэл түүний тус бие нь ч дангаараа аймаг биш, харин олон аймаг багтаасан бүлэглэл цогц юм. Иймд Монгол Шивэй баруунш Хэнтий уулын орчимд нүүж очсоноос хойш түүнд харьяалагдсан нийт аймгуудын нэрийдэл ч олдов.

Рашидын хэлснийг үндэслэвэл, тэдний доторх төрөлхийн Монгол болон Нирун Монгол хэмээх хоёр их хэсэг бол даруй Эргүнэ голын сав газраас нүүж ирсэн юм. Тэр мөртөө энэ хоёр их бүлэгт ч тэдэнд харьяалагдсан хувь хувийн цөөн биш салбар аймаг байв. Дарлигин[1] гэдэг бол энгийн монголчуудыг хэлдэг. Нирун гэдэг бол ариун нуруунаас үүсэлтэй Чингис хааны аравдугаар үеийн эмэг Алангоо өөрийн эр Добу мэргэнээ үхсэнээс хойш төрсөн гурван хөвгүүнээс үүссэн овог аймгуудыг хэлдэг. Нирун гэгч нь ариун гэдэг үг мөн. Алангоо эрийнхээ үхсэний дараа гурван хүү төрүүлснээ “нар сарны гэрэл” хэвлийд шингэж жирэмслэв гэснийг энэ үг харуулж байна.

Алангоогийн өөрийнх нь үгээр хэлбэл, энэ гурван хүү бол “Тэнгэрийн хөвгүүд байхаа. Хар тэргүүнд хүнтэй адилтгаж яахан болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ”. Чингис хааны алтан ураг бол Нирун монгол, харьяаны аймгууд нь Хиан аймаг, харьяаны овог аймаг нь Боржигин овогтон мөн.

Дарлигин Монгол болон Нирун Монголын энэ хоёр их бүлэг нийлээд Хамаг Монгол болов. Чингис хааны гуравдугаар үеийн өвөг Хабул хаан Хамаг Монголыг удирдсан байна. Дараа нь түүний үеэл дүү Амбагай хаан, Хабул хааны хөвгүүн Хутула хаан бас Хамаг Монголын хаан болж байлаа. Энэ нь тэр үед Монголын нийт аймгууд задгай бутархай холбоо байгуулсан төдий байснаа хамтран нэг аймгийн холбоо байгуулж тэднийг даргалан удирддаг хааныг өргөн сонгож байв гэснийг нотолж байна. Монгол Шивэй аймгийн холбоо жинхэнэ байгуулагдсан явдал бол бараг Чингис хааны зургаадугаар үеийн өвөг Хайдугийн үед (МЭ X зуун) байсан бололтой.

Юань улсын түүх-ийн 1-р боть. Тайзу хааны цадиг-т тэмдэглэснийг үндэслэвэл “Хайдуг үгүй болсны дараа Начин нь Барга Цайхүгийн олон иргэнийг дайчлан олонд өргөгдсөн эзэн суув. Хайду энэ суурийг залгамжилсны дараа цэрэг хөдөлгөн Жалайрыг дайлж харьяатаа болгосонд байр суурь нь аажмаар өргөжин ордон хөсөг юүгээ Баргын Хар голд барьсанд... дөрвөн этгээдэд байх олон аймаг хураагдсанаар аажмаар олон болов” гэжээ. Энэ хэдэн үгнээс энэхүү Монгол Шивэй аймгийн холбоо нь Боржигин овогт Чингис хааны алтан урагтнаар толгойлогч болгож бүрэлдсэнийг мэдэж болно. Үүний дотор Нирун Монгол гол байрыг эзлэх нь дамжиггүй.

Үлдсэн Дарлигин монгол хийгээд Шивэйгийн бусад олон аймаг цаашилбал, баруунш Хэнтий уулын орчим нүүж очоогүй угаас баруун биеэр нь байсан Шивэй аймгууд (дөрвөн этгээдэд байх олон аймаг) ч бүгд оролцож байсныг мэдэж болно. XII зуун болоход Монгол Шивэй аймгийн холбоо задрах тийш хандаж, Чингис хааны нэг угсаатны гэрийн байдал ч доройтож байлаа. Энэ үед тал нутгийн эл газарт Монгол биш аймаг цөөнгүй байсан нь илэрчээ. Ийнхүү Чингис хааны нэг угсаанаас гарсан аймаг нь “Монгол аймгийн” нэрээр түүх сударт харагдах болжээ.

NEPKO

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 4 цаг 50 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 4 цаг 50 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 6 цаг 19 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 6 цаг 47 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 6 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 7 цаг 4 мин 1968 оны Чехословакийн хавар 7 цаг 32 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 7 цаг 46 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 9 цаг 20 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 9 цаг 29 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 9 цаг 50 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 10 цаг 40 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 10 цаг 50 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 11 цаг 29 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top