x

Ардчилсан хувьсгал дууссан бололтой, малчдаас малыг нь хурааж нэгдэл байгуулна гэцгээх болж

Манай улс өнгөрсөн онд 65 сая толгой мал тоолуулав. Тэрний урьд жил түүхэн дээд хэмжээнд хүрч 70 сая давж байлаа. Малчид хэзээнээсээ малынхаа тоо толгойг дарж хэлж заншсан гэж үзвэл Монголын мал бараг 100 сая хүрсэн байх гэлцдэг. Таван эрдэнэ болсон мал сүрэг ингэж өсч үржиж байгаа нь зөвхөн ардчиллын л буян. Социализмын үед нэгдлийн системтэй байхад жил бүр улсын хэмжээнд есөн сая төл бойжуулж, мал сүргээ 24 саяд хүргэх зорилт тавьдаг байсан ч бүтээгүй гэдэг. Харин Ардчилсан хувьсгал эхлэхдээ малыг малчдад гэсэн уриалга гарч, нэгдлийн системийг тарааж мал малчдын хувийн өмч болон очиж байлаа шүү дээ. Мал эзэндээ очингуутаа яаж өсч болдгийг одоо бүгдээрээ харж байна. Гэтэл сүүлийн үед төрийн өндөрлөгүүд малыг нийгэмчилж, малчдын хоршоо байгуулах талаар ярьцаах боллоо. Энэ нь Ардчилсан хувьсгал дууссаны дохио юм уу. Эсвэл сонгууль ойртсоны солиорол уу.

Өнөө жилийн их цас зуданд малчид малтайгаа хамаг тамираа барж байна. Энэ цаг үед улстөрчид зовсон ардынхаа зовлонгоор ёстой наадах шиг болж байгаа. Намрын чуулган өндөрлөснөөс хойш бүтэн хоёр сар хөдөөгүүр тойрсон гишүүд малчдыг гоё сайхан үгээрээ төсөөлөлд автуулж, малыг нь нийгэмчлэх талаар ятгаж яваа сурагтай. Ялангуяа УиХын дарга Г.Занданшатар, Дархан аварга Б.БатЭрдэнэ нар тун ч идэвхтэй ярьцгааж харагдах юм. Тэд “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо” байгуулах ёстой. Малчид минь одоо та нар хөдөлмөрөө хоршоорой. Ингэж чадвал мал аж ахуйн үйлдвэрлэлийн ашгаа өөрсдөө хүртэгч системд шилжүүлэх боломжтой шүү. Энэ салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 8.9 их наяд төгрөг байгаа. Та нар хоршоолоод нэгдэж чадвал үүнээс гурав дахин их ашиг хүртэнэ” гэх зэргээр хөөрхий хэдэн малчдыг сэнхрүүлэх юм.

Энэ хүмүүсийн ярьж байгаагаар ард түмэн малаа нийгэмчлэх дуртай байгаа гэнэ үү. Ардын намыг завсаргүй найман жилд төрд залсны эцэст ардчилсан хувьсгал нь дуусахдаа “Малыг малчдаас нь хураая” гэсэн уриатай байх юм шиг байна. Малчид малаа хоршоолж нийлүүлээд яг яах гээд байгаа юм бол. Нэг нь маллаад нөгөөдүүл нь юу хийх гээд байгаа юм бэ. Амраад зай завсар гарвал өвс энэ тэр хайчилсан шиг байх уу. Ажил хийхгүй хэвтээд сайн малладаг нэгийгээ л зүтгүүлээд хэдүүлээ гар амар сууна гээд байгаа юм уу. Ажил хийхгүйгээр хөрөнгөжиж байсан түүх хүний нийгэмд одоохондоо гараагүй шиг санагдах юм. Зүгээр л ажилаас хойш суух юм бодоод дэмжээд байдаг юм байх даа. Хэрэв тэгвэл та хэдэн малгүй л болох байх даа, өөр яахав.

Хуучин нийгэмд нэгдэл анх үүсэхдээ энэ хэдэн дарга нар шиг сайхан зүйлүүд ярьж байгаад малчдыг шахаж, хоршоожуулсан түүхтэй. “Та нар дундаа малаа нийлүүлээд хөдөлмөрөөрөө хоршвол жаргалтай амьдарч чадна. Яагаад гэвэл бүх юм сайхан болно. Завтай болж соёлжиж өглөө нь малаа маллаж ирээд орой нь дуурийн шүүмж бичиж суух болно” гэх маягаар ятгаж байв. Ард түмний амины малыг нийгэмчлэх энэ ажил 1940-1960 оны хооронд явагдаж дууссан гэдэг. Ийнхүү нэгдэл нэрийн дор хувийн өмч улсын мэдэлд бүрэн шилжсэний дараа тоглоомын дүрэм өөрчлөгджээ. Бодит амьдрал дээр өнөөх сайхан амлалтуудаас аль нь ч байхгүй. Хар дарсан зүүд мэт хувь тавилан угтсан тухай хуучцуул ярих юм билээ. Малчид дэмий амаа барьж, халаглахаас өөр юу ч хийж чадаагүй байна.

Нэгэнт хамаг малыг нь нийгэмчилчихсэн юм чинь буцаах ямар ч боломжгүй, бандан тас болов. Өчигдөрхөн өөрийнхөө малын ашиг шимийг хүртээд тааваараа аж төрж байсан малчдын хувь заяа орвонгоороо эргэх нь тэр. Хувийнхаа малыг улсдаа тушаачихаад хөлсний ажилчин болно чинээ яаж ч бодох билээ. Социалист өмчийг дутаавал шууд яланд унана. Тухайн үед нэг малчин 6001000 мал хариулдаг байв. Бүгд нэгдэлд бүртгэлтэй нийтийн өмч болохоор ширхэг ч малын хорогдол гаргахгүйгээр өсгөх үүрэгтэй. Дээрээс нь сүү, цагаан идээ, мах, ноос, ноолуур, хөөвөр, арьс, шир, эвэр, туурай гээд малынхаа бүх ашиг шимийг тушаах ёстой. Нэгдэлд орсон малчин ганц ишиг ч дутаах эрхгүй. Хэрэв зүй бусаар юм уу зуданд мал хорогдвол заавал дүгнэлт гаргуулна. Малын эмч, бригадын дарга эсвэл намын гишүүдээс бүрдсэн комисс ажиллаж тухайн мал юунаас болж үхсэн шалтгааныг тогтооно. Малчны хариуцлагагүйгээс болж хорогджээ гэж үзвэл шоронд хийнэ.

Малчид малаа онд оруулахын тулд жинхэнэ боол мэт зүтгэдэг байсан гэж бодохоор нэгдэл гээчийг хүсэх ч юм биш. Малчин жилийн дөрвөн улиралд борви бохисхийхгүй. Хашаа хороогоо янзална, өвс тэжээлээ бэлтгэнэ. Ганц хурга онд мэнд оруулчихын тулд шөнийн нойроо хасах нь энүүхэнд. Хүн бүл цөөтэй айл шөлний төлөг идэх гэж бөөн шат дамжлага болно. Эхлээд нэгдлийн даргадаа өргөдөл бичнэ. Тэр нь цаашаа олон дамжлагаар явж, явж зөвшөөрүүлсний эцэст шинэ шөл уух боломж олдоно. Тэрийгээ зүгээр ч нэг өгчихгүй бас. Заавал цалингаас нь суутгах нь зовлонтой. Нэгдлийн хамгийн том луйвар нь гишүүдийнхээ нийгэмчилсэн хөрөнгийг нэр дээр нь бүртгэж ашиг хүртээж байгаагүй гэх юм билээ. Хэрэв нэгдлээс гарвал хөрөнгийг нь өгдөггүй. Тэр ч байтугай өв залгамжлуулдаггүй байсан гэдэг. Нэгдэл сумын захиргаа, нам, эвлэлийн үүр, эмэгтэйчүүдийн байгууллагуудын бүх зардлыг хариуцдаг гэж бодохоор малчид улсын төсөв бүрдүүлэгч байсан байгаа биз.

Өнөөдөр малчдын амьдрал дэндүү сайхан болсон. Хэнээс ч хараат бус. Эрх чөлөөтэй бас эрх мэдэлтэй. Яг л нэгдлийн үеийн намын дарга шиг амьдарч байна шүү дээ. Тэр үеийн намын дарга хүн дуртай үедээ төлөг гаргуулж иднэ. Дуртай үедээ машинаа асаагаад хүссэн газар руугаа зугаалаад давхина. Ер нь социализмын үед хамгийн шилдэг ажилтан л жилд хоёр удаа зугаалах эрхтэй байсан тухай өвөө, эмээ нар их ярьдаг. Гэхдээ зугаалганд явахыг зөвхөн намын дарга шийддэг байсан гэх. Тэр үед шилдэг ажилтан сайндаа л Хархорин очиж үздэг байжээ. Мэдээж намын даргатай жигтэйхэн ходий хүнд л ийм боломж олдоно. Энэ бол хэн хүнд олдоод байх зол завшаан биш. Тийм болохоор зугаалганд явах шагнал авбал тэнгэрийн умдаг атгасан юм шиг л хөөрөх нь ойлгомжтой. Тэгвэл одоо захын малчин хүн малынхаа буянд энэ бүх боломжуудыг эдэлж байна. Хувьдаа унах унаатай, байр савтай байна. Хүүхдүүд нь гадаад, дотоодод сурч байна. Дуртай үедээ Улаанцутгалан давхиж очоод үзчихнэ. Дургүйгээ хүрвэл гэртээ байж л байна. Өөрийн мэдлийн хэдэн малаа хэнд ч зарцуулах бүрэн эрхтэй.

Гэтэл энэ сайхан боломжуудаас татгалзаад нэгдэл байгуулна гээд хошуураад байх юм, энэ хэдэн дарга нар. Үнэхээр малчид үүнийг уухайлан дэмжээд байгаа хэрэг үү. Сонгуулийн хийрхэл юм уу. Эсвэл оросуудын заавраар социализмыг санагалзаад байна уу. Байсхийгээд сошиалаар социализмын үед ийм ч сайхан, тийм ч гоё байсан гэх зураг дүрслэлийг зориуд явуулдаг даа. Арай тэр үүднээс нэгдлийн мал аж ахуйг өнөөгийн нийгэмд авчиръя гээгүй байлгүй дээ. Яг үнэндээ социализм гуриа нийгэм байсан гэдгийг улсууд гадарлаж байгаа. Тэр дундаа 50-иас дээш насныхан бүр ч сайн мэднэ. Тэд нар эргээд яасан ч социализмд оръё гэхгүй. Тэгэхээр зуугийн талыг насалсан малчид нэгдэлд орно гэж дэвхцэх нь юу л бол. Магадгүй, малыг нийгэмчлэх асуудал хөндөөд хөдөөгүүр нисэхээр малчид баярласандаа та нарт саналаа өгнө гэж бодоод байгаа юм уу. Харин ч эсрэгээрээ уурлаж, саналаа татах юм биш үү. Ардчилсан чөлөөт нийгэмд хэн л малаа хураалгаад бусадтай нийлж, ялтай мал маллаад явахыг бодох вэ дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 4 цаг 50 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 4 цаг 50 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 6 цаг 19 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 6 цаг 48 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 6 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 7 цаг 4 мин 1968 оны Чехословакийн хавар 7 цаг 32 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 7 цаг 46 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 9 цаг 20 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 9 цаг 29 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 9 цаг 50 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 10 цаг 40 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 10 цаг 50 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 11 цаг 29 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top