x

Хүүхдийг хамгаалахын тулд хүчирхийлэлд өртөхийг нь хүлээх ёстой юу?

Жилийн жилд, ер нь байсгээд нэг сөхөгддөг, соошлаар хэсэг сэвэгдээд мартагддаг сэдэв бол хүүхэд хамгаалал, хүүхдийн хүчирхийллийн асуудал. Хойд эцэг нь хүүхдээ зодсон, эсвэл архичин эх нь асран хамгаалагчгүй үлдээсэн гээд янз бүрийн тохиолдлоор хүүхдийн хүчирхийллийн асуудал гарч ирдэг. Тэр болгонд эцэг эхийг нь харааж зүхээд, ийм адгууснууд хүүхэд төрүүлэх эрх байхгүй гэсэн нийгмийн буруутгалаар асуудал дуусдаг. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж, гэмтнийг гэсгээсэн бол “ашгүй” гэж залбираад энэ сэдэв мартагддаг. Харин энэ тохиолдолд хүүхдийг хамгаалах ёстой төрийн байгууллага, хүүхэд хамгааллын үйлчилгээний талаар хэн ч санаж сэрдэггүй. Нөгөөдүүл нь ч жилдээ нэг удаа албаны тайлан гаргавал их юм. Харин хүүхдийн эсрэг хүчирхийлэл үүсэх, хүүхдийн эрх хохирох урьтач нөхцөл болсон гэр бүл салалтын асуудалд хэн ч ач холбогдол өгч ярьдаггүй.

Саяхан фэйсбүүк дээр нэгэн залуу “Эхнэр маань хаяад явчихлаа. Хүүхдүүдээ асрамжийн газарт өгмөөргүй байна” гээд банкныхаа дансыг тавиад хандив гуйсан тухай нүүр номын найз бичжээ. “Гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг шийдэх, хүүхдүүдийнхээ боловсролд анхаарал тавих чинь эр хүний хариуцлага. Ямар ч зорилгогүй, хариуцлагагүй, мэдлэг боловсролгүй, ажилгүй, арчаагүй эрийн оронцогууд олон болсны тод жишээ. Ийм болохоор л ихэнх гэр бүлүүд салж байна” хэмээн бичжээ. Тэгэхээр энэ бол нэг талаас хувь хүний хариуцлагатай холбоотой боловч нөгөө талаас нийгмийн асуудал юм. Хохирогч нь хүүхэд болж байгаа учраас.

Хүүхэд хамгааллын асуудал хамгийн түрүүнд хүүхэд гэр бүлтэй, хууль ёсны асран хамгаалагчтай байхаас эхэлдэг. Асран хамгаалагч нь хүүхдийг насанд хүрэх хүртэл тэжээн тэтгэх, сургаж хүмүүжүүлэх, сурч боловсрох нөхцлөөр хангах чадвартай байх ёстой. Орлогын баталгаатай эх үүсвэртэй, орон байртай байх ёстой гэсэн үг.

Дээрх тохиолдолд хүүхэд эхээсээ салсан, эцэг нь орон гэргүй, ажилгүй, орлогын эх үүсвэргүй бол хүүхдэд өөр асран хамгаалагч олж өгөх ёстой. Тэр нь ах дүү, эмээ, өвөө аль нь ч байж болно. Тэдгээр хүмүүс хүүхдийн асран хамгаалагч болохоос татгалзсан, эсвэл анхнаасаа тийм хүмүүс байхгүй бол хүүхдийг хуулийн дагуу төрийн асрамжид авах ёстой. Хүүхэд асрах газарт очих ёстой гэсэн үг.

Гэтэл манайд ийм зүйл алга. Хүүхэд бүтэн өнчирсөн, эсвэл хүчирхийлэлд өртөж хохирсон тохиолдолд л төрийн үйлчилгээ тэдэнд үүд хаалгаа нээдэг. Бусад тохиолдолд эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах чадамжтай байна уу, үгүй юу хамаагүй. Энэ бол хүүхэд хамгаалал биш юм. Хүүхдийг зөвхөн хүчирхийлэлд өртөж, хохирсных нь дараа хамгаалах ёстой биш шүү дээ.

Оны өмнөхөн эхнэр нь өвчнөөр нас барсан таван хүүхэдтэй залуухан аавд нийгмийн сүлжээгээр хандивын аян өрнүүлээд дөрвөн өрөө байр авч өгч байгаа харагдсан. Үүний дараачаас нийтэд хандаж хандив тусламж хүссэн, орон гэргүй болсон залуухан аавууд ар араасаа цувран гарч ирж байна. Түүний нэг нь дээрх найзын хэлсэн эхнэртээ хаягдсан аав байх л даа. Амьдрал дээр тохиолддог л зүйл. Нийгмийн бас нэг тулгамдсан асуудлын нэг. Гэвч тэднийг ядуурлаас гаргах үүргийг бусад хүмүүс хүлээхгүй. Нэг удаа тусална, хоёр дахиа тусална, гурав дахиа үгүй л болов уу.

Тийм болохоор тэдэнд зориулсан нийгмийн үйлчилгээ хэрэгтэй. Хүүхдүүдийг нь асардаг, өөрт нь ажлын байр зуучилдаг, эргээд хүүхдүүдтэй нь харилцаа холбоотой байлгадаг гэх мэт. Тиймгүй тохиолдолд насанд хүрээгүй нялх нярай хүүхдүүдийг цаашид юу хүлээхийг таахад бэрх шүү дээ. Өнөөдөр хандив гуйгаад банкны дансаа нийгмийн сүлжээнд тавьж байгаа аав маргааш юу хийх, ямар зам сонгохыг бид мэдэхгүй шүү дээ.

Хоёрдугаарт цагдаагийн байгууллага, хүүхэд хамгааллын үйлчилгээ эрхэлдэг хүмүүс бас энэ төрлийн мэдээллийн араас явдаг, шалгадаг судалдаг баймаар байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хүүхдүүдийг хүчирхийлэлд өртөж, хуулийн байгууллагаар дамжсаных нь дараа л хүүхэд дээр очдог биш, хаалгыг нь тогшдог баймаар байна. Хүүхдийг зөвхөн хүчирхийлэлд өртсөн хойно нь хамгаалах ёстой биш шүү дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 4 цаг 0 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 4 цаг 0 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 5 цаг 29 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 5 цаг 57 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 6 цаг 5 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 6 цаг 14 мин 1968 оны Чехословакийн хавар 6 цаг 42 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 6 цаг 56 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 8 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 8 цаг 39 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 9 цаг 0 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 9 цаг 50 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 10 цаг 0 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 10 цаг 39 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top