x

Цагдаагийн байгууллага гэж хуулиас давсан эрх дархтай хулгайчдын бүлэг үү?

Зургийг C1 телевизийн цахим хуудсаас

Өчигдөр цахим орчинд нэгэн инээдэмтэй ч гэх үү, эмгэнэлтэй “хэрэг” мандав. Тодруулбал, иргэн Ч.Лодойсамбуугийн хийсэн мэдэгдэлд цагдаагийн байгууллагаас өгсөн хариу үйлдэл...

Иргэн Ч.Лодойсамбуу хар тамхины наймаа хяналтаас гарсан шалтгааныг “цагдаагийн байгууллагын оролцоогүйгээр ингэх боломжгүй” гээд хэлчихсэн чинь үүнээс цагийн дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс залруулга хийжээ. Ингэхдээ “Ч.Лодойсамбуу гэх хаягаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байгууллага, албан хаагчдын нэр төр, алдар хүндэд харшлах ташаа мэдээлэл хийж байгааг үүгээр залруулж байна” гээд ЦЕГ-ын ХМТ-ийн тамга бүхий “Хуурамч мэдээлэл” гэсэн дардастай нийтэлжээ. 

Мэдээллийг хүлээн авсан, хариу залруулга хийсэн хурдыг харвал манай цагдаагийн байгууллага “цахим” гэмт хэргийг маш шуурхай илрүүлж, таслан зогсоодог байх гэж олзуурхахаар харагдаж байна. Хоёрдугаарт иргэдийн цахим хэрэглээ, нийгмийн сүлжээнд маш өндөр хяналт тавьдаг юм байна гэж хардахаар байна. Хамгийн гол нь буюу гуравдугаарт энэ цагдаагийн байгууллага гэдэг чинь хуулиас давсан эрх дарх нэхдэг хулгайчдын бүлэг болоод хувирчихсан юм байна гэж эвгүйцэхэд хүрч байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс гаргасан (тэнд нь ямар ухаанд нь ухна ишиг унаж үхсэн харалган тэнэг улс ажилладаг байна аа) уг мэдэгдлийг харсан иргэдийн зарим нь элэглээд, инээдэм наргиа болгоод өнгөрсөн боловч ингэж хөнгөн маазраад орхих зүйл биш юм. Учир нь манай төрийн байгууллагуудаас “Байгууллагын нэр төр, алдар хүндэд халдлаа” гэж гомдол гаргасан анхны тохиолдол биш учраас. Хэдэн жилийн өмнө манай тагнуулын байгууллага бас л сонины нийтлэлийн мөрөөр “Төрийн байгууллагын нэр хүндэд халдсан этгээдийг олж илрүүлэхээр” ажиллаж эхэлсэн байдаг. Яваандаа энэ нь нэг хоёр байгууллагын эндүүрэл биш, нийтээрийн соёл болж төлөвших янзтай.

Уг нь бол манай Үндсэн хуульд /17.2/ “Хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэнэ” гэж заасан. Энэ нь төр, төрийн байгууллага болон бусад хүмүүсийн зүгээс хүндэтгэх, түүнийг нь төр хуулиар хамгаалах тухай юм. Хуулиар хамгаалахын тулд Иргэний хуулийн 21-р зүйлд “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол түүнийг няцаах, тийм мэдээ тарааснаас учирсан хохирол, зан суртахууны гэм хорыг шүүхээр арилгуулахаар шаардах эрхтэй” гэсэн байна. Өөрөөр манай ямар ч хуульд нэр төр, алдар хүндийн тухай байхгүй. Ялангуяа төрийн байгууллагын нэр төр, алдар хүндийн тухай ойлголт бүр байхгүй. Төрийн байгууллагад зөвхөн хуулиар олгосон эрх хэмжээ, бас чиг үүрэг гэж бий. Үүнээсээ хальсан, хадуурсан тохиолдолд гэмт хэрэг болдог. Үүнд нь хяналт тавих, шүүмжлэх, бүр хардаж сэрдэх эрх нь иргэнд бий. Яагаад гэвэл иргэдийн байгуулсан, иргэнийхээ өмнө үүрэг хүлээсэн төр учраас.

Атал манайд сүүлийн үед төрийн нэр хүнд, төрийн байгууллагын нэр хүндийн тухай ярих болсон нь сүүлийн 30 жил бүтээх гэж оролдож яваа “иргэн төвтэй төр” гэдэг ойлголтоосоо хазайгаад, хальтираад “төр төвтэй нийгэм” буюу өнгөрсөн зуунд үлдээсэн соц нийгэм, төр шүтэх үзэл рүүгээ буцаж яваа хэрэг. Ялангуяа үүнийг төрийн байгууллагууд, хууль хүчнийхний зүгээс санаатай, санаандгүй ахин дахин гаргаж ирж, төрийн байгууллагын нэр төр, алдар хүндийн тухай ярьж эхэлсэн нь ардчилсан төр, үндсэн хуульт засаглалын хэв шинж яавч биш. Эсрэгээрээ төр бүхний эзэн, бүхнийг мэдэгч, чадагч, бүхний дээр залрагч байх дарангуй төрийг хүсэмжилж буйн шинж юм. Инээдэм ч биш л дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 4 цаг 20 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 4 цаг 20 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 5 цаг 50 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 6 цаг 18 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 6 цаг 25 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 6 цаг 35 мин 1968 оны Чехословакийн хавар 7 цаг 2 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 7 цаг 16 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 8 цаг 50 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 8 цаг 59 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 9 цаг 20 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 10 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 10 цаг 20 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 10 цаг 59 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top