x

Х.Итгэлт: 2024 онд 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Х.Итгэлттэй 2024 онд төмөр замын салбарт хийгдэх онцлох ажил, бүтээн байгуулалтуудын талаар ярилцлаа.

-2024 онд төмөр замын салбарт хийгдэх бүтээн байгуулалтуудыг дурдвал

-Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгосонтой уялдуулж зам, тээврийн салбарт Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил гэсэн зорилт дэвшүүлсэн.

Үүнтэй уялдуулан төмөр замын салбарт ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх, байнгын ашиглалтад оруулах зэрэг томоохон, ач холбогдолтой олон ажил хийнэ.

2024 онд төмөр замаар 45.5 сая.тонн ачаа тээвэрлэнэ. Өнгөрсөн 2023 онд 35 сая.тонн ачаа тээсэн. Үүнийгээ 10.5 сая тонноор нэмэгдүүлэх зорилт тавьсан.

2024 онд 1826 км төмөр зам барих барилгын ажлыг эхлүүлнэ.Тодруулбал, баруун босоо чиглэлийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам, зүүн босоо чиглэлийн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426.6 км төмөр зам, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 430 км төмөр замуудын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 19.6 км төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Мөн Улаанбаатар төмөр замын төв коридорын шинэчлэлийн ажил, Сайншанд-Зүүнбаян, Эрээнцав-Чойбалсан чиглэлийн их засварын ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн хийнэ.

-Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын ач холбогдол?

-Баруун бүсийн төмөр замын ажлыг эхний ээлжид Шивээхүрэнгээс Баянхонгорын Шинэжинст хүртэл барих ажил энэ онд эхэлнэ. Зүүн бүсэд Сүхбаатар аймгийн Бичигт боомтоосоо барилгын ажил эхлээд явна.

Баруун босоо чиглэлийн төмөр замуудыг барьснаар бүс нутгийн уул уурхайн бүтээгдэхүүн, эрдэс баялаг эргэлтэд орж, үүнийг дагасан суурьшлын бүс, ажлын байрууд бий болно.

Цаашдаа аймгуудын дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх давуу талтай.

Мөн Ази, Европ, Орос, Хятадыг холбосон баруун бүсийн коридор болно. Зүүн бүсийн чиглэлийн төмөр зам ч ялгаагүй уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж,мМонгол Улс Номхон далайтай хамгийн ойр БНХАУ-ын Зүүнхатавч, Жинжөү боомт чиглэлийн төмөр замтай холбогдоно.

Дээрх төмөр замын бүтээн байгуулалтуудын үр дүнд Монгол Улс Ази Европыг холбосон төмөр замын гурван коридортой болж, худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

-Хөдлөх бүрэлдэхүүнээ нэмэгдүүлж, парк шинэчлэл хийх үү?

-2024 онд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг 21 зүтгүүрээр  нэмэгдүүлнэ. Тавантолгой төмөр замд Америк улсад үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай СD70 серийн 16 зүтгүүр энэ оны гуравдугаар улиралд Монгол Улсад ирнэ.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн 2023 онд ОХУ-д ажиллахдаа хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурж, шинээр 5 зүтгүүр авахаар болсон. 2024 оны гуравдугаар улиралд багтаан дээрх 5 зүтгүүрийг Монгол Улсдаа хүлээн авна.

-Ашиглалтад оруулахаас гадна техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах төмөр замын төслүүд бий байх

-Энэ онд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа 2050, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод орсон Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусгана. Барилгын ажлыг 2025 оноос эхлүүлэхээр төлөвлөсөн.

Энэ төмөр зам ойролцоогоор 160км цагийн хурдтай зорчигчийн галт тэрэг аялуулахаар төлөвлөсөн. Мөн энэ төмөр замаар ачаа тээвэрлэнэ.

Үүнтэй уялдуулаад Хархорин чиглэлээс цаашаа Арвайхээр, Баянхонгор, Алтай чиглэлийн төмөр замын эхлэл болно.

Мөн Тавантолгойн бүлэг ордоос Даланзадгад, Шивээхүрэн чиглэлийн 450 орчим км төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 20 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 30 мин Энгийнийг ухаалгаар 37 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 6 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 18 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 32 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 39 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 4 цаг 45 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 6 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 8 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 22 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 39 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top