x

Хотын даргаар эрүүгийн цагдаа хийлгэе гэсэн ч боловсрол нь хүрэхгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр өөрийн пэйж хуудсаар дамжуулан нэгэн сүржин “мэдэгдэл” хийжээ. Тэр “Газрын наймаачдын захиалгаар галзуу лайвчин гарч ирээд метрог эсэргүүцэж байна. Эд намайг мохооно гэж байхгүй. Маргааш гэхэд нээлттэй тендерээ зарлана” гэв. Иргэд харин энэ нөхрийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүрийг нь гайхаж цөхсөөр...

Ер нь бол Э.Бат-Үүлийн үед анх санаачилсан метроны төслийг МАН-ынхан гарч ирээд буцааж, нураасан нь үнэн. Үүнд иргэдийн болон Хотын даргын хэлснээр “Монгол Улс хөгжчих вий, дээшлээд дэвжчих вий гэсэн атгаг санаатнууд, элдэв эрх ашиг нь хөндөгдсөн хулгайч нарын” ямар ч оролцоо байгаагүй. Оролцоо байсан бол оройлсон хүн нь эрх баригч МАН өөрөө болж байгаа юм. Х.Нямбаатар тэр үед УИХ-ын гишүүн байсан хүн, мэдээгүй өнгөрсөн гэж худлаа. Метро шиг хэрэггүй юм Монголд байхгүй, мянгуужингийн үлгэр энэ тэр гэж гутааж байсан нь хэн билээ дээ.  Одоо гэтэл өнөөдөр төрсөн хүүхэд шиг гэнэн гэнэн үг яриад, “Метро барихгүй бол Монгол Улс сүйрлээ” гэж байгаа нь ч хэн билээ.

Тодорхой хэлбэл, МАН эрх барьсан найман жилд метро байтугай барих хугацаа байсныг иргэд бас гадарлахтайгаа. Гэтэл бүтэн найман жил хий эргэсэн МАН сонгууль хаяанд ирсэн, эрх мэдлээ эргүүлэн тушаах хугацаа тулсан ийм  мөчид гэнэт “гэгээ орсон” нь иргэдийг гайхах, эгдүүцэхэд хүргээд байгаа. Хамгийн наад зах нь “Наад метро чинь цахилгаан хэрэглэдэг юм байгаа биз дээ, эх үүсвэр нь хаана байна? Хойд хөршөөсөө цахилгааны хязгаарлалттай, хотоороо лаа асааж байж яаж метро явуулах гээд байгаа юм бэ?” гэсэн иргэдийн асуултад хариулт байхгүй. Тэгж яривал Э.Бат-Үүлийг “Жайка”-гаар метроны ТЭЗҮ хийлгэж байх үед монголчууд, Монголын Засгийн газар 5-р цахилгаан станцынхаа шавыг тавьчихсан, Тавантолгойн цахилгаан станцын гүйцэтгэгчийг шалгаруулчихсан байсан юм  шүү дээ. Гэтэл МАН гарч ирээд бүгдийг нь нураасан. Станц барих төсөл, олон улсын гэрээн дээр ажиллаж байсан бүх хүмүүсийг барьж шоронд хийсэн. Одоо тэгээд Сангийн сайд, Эрчим хүчний сайд нар нь байн байн Орос руу гүйж “Хязгаарлалтаа болиоч ээ” гэж гуйдаг ажилтай. МАН-ын өөрийнх нь л хийсэн сонголт шүү дээ.

Ийм улсад, ийм эрх баригч намд иргэд итгэж “Метро бариад өг өө” гэж хошуу цорвойх уу? Үгүй л болов уу.

“Жайка” метроны төслийг хийж байх үеийг бодвол Улаанбаатар хотын эдийн засгийг чадамж сайжирсан. Санхүүжилтыг хот өөрөө шийднэ гэнэ ээ. Тэгвэл тэр чадамжаараа яагаад иргэдээ хөл дүүжлэх унаатай болгож, цас мөсөө арилгахгүй, өвлийн хүйтэнд мөсөн зам дээр гурван сар зогсоосон юм бэ.

Энэ өвөл иргэдийн зүгээс Хотын даргад тавьсан ганцхан шаардлага байсан. Автобустай болгоод өгөөч, халтиргаа гулгаагаа арилгаач, түгжрэлийг бууруулаач гэдэг. Гэтэл Х.Нямбаатар яасан билээ, хүйтний эрч нэмэгдсэн гэдгээр шалтаглан цэцэрлэг сургуулиудыг хоёр сар завсарлуулсан, автомашиныг тэгш сондгойгоор явуулсан. Дүн өвлийн хүйтэнд "автобусны марштрут өөрчилж байна" гээд нийслэлчүүдийг бүтэн сар явган гүйлгэсэн. Маршрутын өөрчлөлтөөр гарч ирсэн шинэ чиглэлүүдийн зарим нь одоо ч хоосон эргэж, бусад нь хүнээ багтаахгүй зугтаж байгаа.

Шинээр худалдаж авсан 600 автобусны 500 нь хаана байна? Ногоон автобусны хэрэг, УИХ-ын нээлттэй сонсгол юу болов?

Энэ мэтээр хоолойд тулчихаад байгаа өмнөх ажлаа хийж чадахгүй байгаа хүнд 5-10 жилээр баригдах метроны том төслийг итгэж даатгадаггүй юм аа, Х.Нямбаатар аа. Тиймээс хотын дарга хэрвээ уур бухимдлаа гаргамаар байгаа бол эхлээд өмнө хийсэн ажлаа эргээд нэг харчих, үсэрсэн шүлс нь хатаагүй байна. Тэгсний дараа нь иргэд рүү шүлсээ үсчүүл.

Ер нь бол анх Э.Бат-Үүл “Метро барина” гэж байх үед ч иргэдийн зүгээс “Манайх шиг жижиг хотод таарна, таарахгүй. Эдийн засгийн хувьд ашигтай, ашиггүй” тухай байнга л маргаж байсан. Тухайн үед эрх барьж байсан нам улс төрийн шийдвэрээ гаргаад явсан, төслийг эхлүүсэн. Атал өнөөдөр АН-ын даргын томилсон (нийслэлчүүд сонгоогүй шүү) хотын дарга “Хулгайч нар намайг эсэргүүцлээ” гээд, үг хэлсэн хүн бүр лүү агсарч, адгаж, хэрэг тулгаж байгааг гайхаад барахгүй. Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг гэж үнэн бололтой. Ардын намын үед зөвхөн иргэд л буруутай болдог. Ингэж их асч, агсарч байгаа шалтгаан нь цаанаа “Метро бариагүй ялыг хэнд үүрүүлэх вэ” гэдэг арга саам л хайж байгаа бололтой.

Ийм итгэл үнэмшлээр тийм том төслийг хөдөлгөж чадахгүй ээ, Х.Нямбаатар аа. Хүн бас хэмжээгээ мэддэг байх ёстой. Эцсийн эцэст П.Наранбаяр төлөөлөгчийн хэлдэг үг ч үнэн шүү дээ. "Чам шиг юм хот удирдана гэж байхгүй. Чаддаг ажлаа, эрүүгийн цагдаагаа хий” гэж. Тэрийгээ ч хийж чадахгүй шүү дээ. Боловсролгүй, чадваргүй болгон цэрэг, цагдаа хийдэг ч юм биш...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.45.138)
    Тиймээ
    2024 оны 02 сарын 28 | Хариулах
  • Явган хэрүүл бичих юм. Тооцоо баримт түшиглэж бичиж бай. (172.68.144.155)
    Мөнх
    2024 оны 02 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 5 цаг 31 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 5 цаг 31 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 7 цаг 1 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 7 цаг 29 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 7 цаг 36 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 7 цаг 46 мин 1968 оны Чехословакийн хавар 8 цаг 13 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 8 цаг 27 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 10 цаг 1 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 10 цаг 10 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 10 цаг 31 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 11 цаг 21 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 11 цаг 31 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 12 цаг 10 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top