x

Энэ хаврын зуд, иргэн Баярмаа, Цэрэнпунцаг гарьд гурав...

Өнгөрсөн долоо хоног монголчуудын хувьд “их хандивын” долоо хоног болов. Рок попынхон, Гандантэгчэнлин хийд, сүсэгтэн олон, телевизүүдийн зохион байгуулсан хандивын шоу гээд үүгээр амьсгалаагүй амьд амьтан үлдсэнгүй. Энэ бүхнийг ардаа орхисон, хамгийн тод томруун хандивыг иргэн Б.Баярмаа Булган аймгийн Рашаант сумын малчдад илгээлээ.

Өөрийнхөө телеграмм группэд 1400 хүнийг 50 мянган төгрөгөөр бүртгээд 70 сая төгрөгтэй болсон бүсгүй хэрэгцээнээсээ илүү гарсан 25 сая төгрөгөөр тэжээл худалдаж аваад малчдад илгээсэн. “Монгол Улсын иргэн Б.Баярмаагаас” гэсэн плакат уясан ачааны машин ХХААХҮЯ-наас хөдөлсний дараа бүсгүйчүүд голчлон “Бөгсөөрөө олсон мөнгөөрөө хандивын шоу хийлээ” хэмээн бачуурсан боловч түүнээс илүү шуурхай багаад бодитой тусламжийг хандивын бусад аян үзүүлсэнгүй.

Бүсгүй энд лайв хийгээд сууж байхад тусламж нь аль хэдийн малчдын гар дээр оччихсон, баяр талархал хүртээд явж байх жишээтэй. Энэ тухай зарим нь “Ардын намын тэрбумын пиарыг ганц шалдан бүсгүй нугасаллаа” хэмээн бичсэн байна лээ. Секс бичлэг нь задарч олны шүүмжлэлд өртсөн бүсгүй ингээд түүнийгээ хэд нугалсан пиар хийгээд "үндэсний од” болов.

Ирэх сонгуулийн гол паираа “нугаслуулсан” Ардын намынхан нүцгэн бүсгүйн эсрэг өөрийн бөхийг сөргүүлэн тавьсан боловч үр дүн нь эсрэгээрээ гарав. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн Зил-130 машиныг гараар маниулдаж асааж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тарахад олонхи нь “Хүн чаддаг юмаа хийх нь дээр. Төр барих ёсгүй нөхөд” гэдэг дүгнэлтийг хийсэн байна. Гарьдын хувьд үнэнээсээ хөөрчихсөн, лоовуузаа шилэн дээрээ хаячихаад хүүхэд шиг инээд алдан харайж яваа нь “эгдүүтэй” ч гэлээ дагаж баяссан нөхөд баг алав.

“Ганцхан дараад асаалаа. Бөх хүн бөхөөрөө үлддэг” гэх мэт тайлбартай оруулсан МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн (гарьд уг машиныг бариад өөрөө кабинд нь сууж явсан гэнэ) оруулсан бичлэг нэмэр дээр нэрмээс боллоо. Нийгмийн сүлжээгээр дүүрэн МАН-ын дарга нарын торгон дээл, шляп малгайтай зуданд явж байгаа зургууд. Малчид хүртэл “энэ олон жийп хөлөглөсөн дарга нар төсвийн мөнгө үрж наашаагаа зүтгэж байхаар ачааны машинуудаа гаргаад өвс тэжээлээ явуулчихгүй дээ. Ирсэн жаахан дээр нь малчин бид зодолдож байна” гээд уйлж байх. Иргэн Баярмаа тэднээс хувь илүү дээр байгаа биз.

Энэ өвөл, хаврын зудыг бид анх удаагаа үзэж байгаа юм биш. 2022 онд зуд болсон, мал үхсэн. 2023 онд ч зуд болсон мал үхсэн. Энэ жил ч гэсэн ялгаагүй. Тэгэхээр энэ чинь зуд биш, жам ёс болсон гэсэн үг. Тийм болохоор жам ёсны үзэгдэлд жам ёсны л үйлдэл үзүүлэх хэрэгтэй биз дээ. Намар хураасан, хадгалсан өвс тэжээлээ яамны нөхөд графикийнх дагуу аймгууддаа ачуулаад, тэндээс нь цааш нь малчдадаа тараадаг тогтолцоо, бүтэц аль хэдийн байх ёстой биз дээ. Яахаараа МАН-ын дарга нар, УИХ, Засгийн газрын гишүүд нь бүгдээрээ ажлаа хаяад, хаях ажилгүй байлаа гэхэд төсвийн мөнгө үрээд, бензин шатаагаад, дээр нь онцгойгийн ажилтнуудыг ажлыг бараад, баахан сэтгүүлч дагуулаадд тийшээ зүтгэх ёстой юм.

Явдаг байлаа гэхэд хувийнхаа зардлаар таван төгрөгний тэжээл худалдаж аваад, телевиз, сайт энэ тэргүй мөрөөрөө явж болдоггүй юм уу. Тэртэй тэргүй зудад хэдэн малаа алдаад шалдаа буучихсан байгаа малчид дээр хот хүрээнээс баахан дарга нар дагуулуудтайгаа буугаад, зураг хөргийг нь дараад, ам хамраас нь чангаагаад явна гэдэг нэгд ажил дээр ажил. Хоёрт сэтгэлзүйн талаасаа ч дарамт биз дээ. Хүнд тусал, тусалснаа бүү хэл гэдэг байх аа.

Саяхан МАН-ынхан "АН-ынхан тугтай машинаар өвс, тэжээл тараасан нь иргэдийг бухимдуулж байна" гэдэг мэдээлэл тарааж, АН-ын зүгээс залруулга хүртэл хийхэд хүрсэн. Оны өмнө Төв аймгийн АН гишүүдээсээ хандив цуглуулаад аймгийнхаа өвөлжилт хүндэрч байгаа сумдад өвч тэжээл хүргэсэн нь сонгуулийн хууль зөрчөөгүй байна гэж. МАН-ынхан өөрсдөө эхлээгүй бол иргэд ч гэсэн мэдэхгүй л өнгөрөх байсан байхгүй юу даа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (162.158.114.195)
    Танай сайт мэдээллээ бүрэн гүйцэт нягтлаж шалгалгүйгээр биччих юм аа хэд хэдэн мэдээлэл дээр ажиглагдлаа шүү цаашдаа анхаарна биз
    2024 оны 02 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 5 цаг 16 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 5 цаг 16 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 6 цаг 46 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 7 цаг 14 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 7 цаг 21 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 7 цаг 31 мин 1968 оны Чехословакийн хавар 7 цаг 58 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 8 цаг 12 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 9 цаг 46 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 9 цаг 55 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 10 цаг 16 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 11 цаг 6 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 11 цаг 16 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 11 цаг 55 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top