x

Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 24 газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байна

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан үргэлжилж байна.

Улаанбаатар хотод нөхцөл байдал нь хүндрээд буй асуудлуудтай холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцууллаа.

Улаанбаатар хотод шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 2316 нэгж талбар байгаагаас 544 нэгж талбарын 24 газрыг ашиглаж буй иргэд газрын зөвшөөрөлгүй байна. Нийслэлийн 24 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн тул тухайн байршлуудад гамшгийн шар түвшин зарлаж, халиа тошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад буй юм. Энэ хүрээнд 390 ажилтан 96 техник хэрэгсэлтэйгээр халиа тошин үүссэн 10 байршлын мөсийг тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Засгийн газар 2024 оны хоёрдугаар сарын 14-нөөс тавдугаар сарын 15-н хүртэл хугацаанд улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зарлаж, нийслэл дэх шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхээр болсон. Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээнд 11.6 тэрбум орчим төгрөг шаардлагатай байгаа юм. Тодруулбал, Сэлбэ, Улиастай, Толгойт, Дунд гол болон үерийн хамгаалалтын сувгийн мөсийг зөөж тээвэрлэхэд 3 тэрбум, Сэлбэ, Дунд голын ёроолыг ухаж түвшин доошлуулах, лаг хагшаасыг зөөхөд 7.29 тэрбум орчим, Сэлбэ голын үерийн даланд ургасан бургасыг шилжүүлэн суулгах, голын голдирол өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн түшиц ханыг буулгах, илүүдэл шороог зөөхөд 1.39 тэрбум орчим төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гараад буй. Үүнээс нэн тэргүүнд үерийн хамгаалалтын сувгийн мөсийг зөөж тээвэрлэхэд шаардлагатай 4.4 тэрбум төгрөгийн зардлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Цаашлаад Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бэлтгэж, холбогдох байгууллагууд гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэлэв.

2023 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хэмжээнд 427,184 тоо толгой мал байна. Өнгөрсөн оны 11, 12 дугаар сард Улаанбаатар хотод олон жилийн дунджаас 2-3 дахин их хэмжээний цас орж, 17-19 см цасан бүрхүүл тогтсон. 2024 оны хоёрдугаар сарын байдлаар нийслэлд 1168 тоо толгой мал хорогдоод буй тул мал бүхий айл өрхийн өвөлжилтийн нөхцөл байдалд хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Тухайлбал, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж, 223 тонн өвс тэжээлийг бэлтгээд байна. 

Өнгөрсөн нэгдүгээр сард “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо болсон дэлбэрэлт, гал түймрийн улмаас долоон иргэний амь нас хохирч, орон сууцны нэг барилгын гадна фасадны 80 хувь нь шатсан. Мөн 35 тээврийн хэрэгсэл гал түймэрт өртсөн. Уг гал түймрээс үүдсэн нөхцөл байдал, хор уршгийг арилгах хүрээнд галд өртсөн барилгад дүгнэлт, засварын тооцоо хийх, амьдарч байсан иргэдийг түрээсийн орон сууцаар хангах, барилгын засварын зураг төсөв боловсруулах, хохирлын үнэлгээг тогтоох, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, амиа алдсан алба хаагчдын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг улс, нийслэл, дүүргийн Онцгой комиссоос хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар галд өртсөн орон сууцны барилгуудын хийц бүтээцэд дүгнэлт хийх, засварт шаардагдах төсвийг тооцоолох ажил үргэлжилж, үр дүнг гуравдугаар сар гэхэд УОК-т танилцуулахаар ажиллаж буй юм.

Мөн дээрх эрсдэл, осол, аюулт үзэгдлүүдтэй холбоотойгоор цаашид авах арга хэмжээг боловсруулж, төлөвлөөд байна. Тодруулбал,

  • Барилга байгууламжийг үргэлжлүүлэн ашиглах боломжтой эсэх дүгнэлтэд үндэслэн шугам сүлжээг засварлах
  • Гал түймэрт өртсөн тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшлын нөхөн олговрыг холбогдох хууль тогтоомж батлагдсаны дараагаар шийдвэрлэх
  • Барилгын стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
  • Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөнд тусгагдсан үерийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, төсөв хөрөнгийг шийдвэрлэх
  • Далан сувгийн засвар үйлчилгээг гүйцэтгэх
  • Үерийн эрсдэлтэй бүсийг чөлөөлөх
  • Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор мал бүхий айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 1 цаг 27 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 1 цаг 38 мин Энгийнийг ухаалгаар 1 цаг 45 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 3 цаг 13 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 4 цаг 25 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 4 цаг 39 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 4 цаг 46 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 5 цаг 52 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 6 цаг 13 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 19 цаг 15 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top