x

"18-аас доош насны хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх бүртгэлийг хасна"

Өсвөр насны хүүхдийн электрон тамхи /vape/-ны хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангах, цаашлаад хариуцлагын тогтолцоог сайжруулах үүднээс Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулаад буй. Журамд зааснаар, бичиг баримт шалгалгүйгээр электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулсан зөрчил гурваас дээш удаа гаргавал тухайн үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авах юм. 

Энэ талаар болон захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээс тодрууллаа.

-Захирамжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?

-18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр гарсан. Энэ хүрээнд есөн дүүрэгт захирамжийг хүргүүлж, дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтсүүд электрон тамхи худалдан борлуулж буй цэгүүдэд 18 нас хүрээгүй хүүхдэд худалдаалахгүй байх анхааруулгыг байршуулсан. Мөн хариуцлагыг сайжруулах үүднээс Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг НИТХ-аар хэлэлцүүлж, өөрчлөлт оруулсан. Ингэснээр бичиг баримт шалгалгүйгээр электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулсан зөрчил гурваас дээш удаа гаргавал тухайн үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авах юм. Одоогийн байдлаар тус журам ХЗДХЯ-нд захиргааны хэм хэмжээний акт болж бүртгэгдэх үе шатанд явж байна. Бүртгэгдсэний дараа нийслэлийн есөн дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтэс, УБЗАА, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран үзлэг шалгалт хийхээр төлөвлөж байгаа.

-Хүүхдүүд сургууль дээрээ нууцаар хэрэглэх асуудал их байдаг. Боловсролын байгууллагууд үүнд хэрхэн анхаарч, ямар оролцоотой байгаа вэ?

-Боловсролын байгууллагууд энэ асуудалд олон жил анхаарч ирсэн ч хууль, эрх зүйн орчин дутмаг. Тиймээс сөрөг нөлөө, үр дагаврыг ойлгуулах нөлөөллийн аяныг жил бүр өрнүүлдэг. Гэвч багш, ажилчдын зүгээс нөлөөллийн аян энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг хэлдэг учраас хуулийн зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Нийслэлээс өөрийн эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авч байгаа ч улсын хэмжээнд энэ чиглэлийн бодлого, эрх зүйн орчинг бий болгох ёстой. ЭМЯ-нд Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Үүнд нийслэлийн зүгээс судалгаа болон санал хүргүүлэхээр ажиллаж байна.

-Согтууруулах ундаа, тамхи худалдан борлуулах насны хязгаар 21 байдаг. Электрон тамхинд насны хязгаарыг яагаад 18 гэж заасан бэ?

-Электрон тамхи нь тамхин бүтээгдэхүүн гэж тооцогдохгүй, түүнийг зохицуулах хууль, эрх зүйн заалт байгаагүй учраас 21 нас гэж заагаагүй. Судлаад үзэхэд дэлхийн улс орнуудын хуульд электрон тамхитай холбоотой зохицуулалт байдаг бөгөөд насны хязгаар нь ихэвчлэн 18,19 байдаг. Улсын хэмжээнд бодлого, хуулийн зохицуулалт одоогоор байхгүй учраас нийслэлийн зүгээс нэн тэргүүнд сурагч буюу насанд хүрээгүй хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс 18 гэж заасан. Хууль батлагдсан тохиолдолд насны хязгаар 18 байх уу, 21 байх уу гэдгийг ЭМЯ-наас тогтооно.

-Ерөнхий боловсролын сурагчдын дунд электрон тамхины хэрэглээ ямар түвшинд байна вэ?

-Нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын есөн дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 205 сургуулийн дунд ангиас сурагчдын дунд утаат болон электрон тамхи хэрэглээний судалгаа хийсэн. Уг судалгаагаар 8938 хүүхэд электрон тамхи хэрэглэж байгаа гэсэн дүн гарсан. Эдгээрийн 6936 буюу 77.6 хувь нь хөвгүүд, 2017 буюу 22.4 хувь нь охид байна. Гэвч элетрон тамхи хэрэглэдэг ч хэрэглэдэггүй гэсэн хариулт өгсөн хүүхдүүд ч байгаа. Бид эргэн тойрноо харахад маш олон хүүхэд хэрэглэж байгаа харагддаг. Тиймээс дээрх тоог бодит тоо гэж үзэхгүй байгаа.

-Электрон тамхинаас гадна янжуур тамхины асуудал ч бас бий. Сурагчдын янжуур тамхины хэрэглээтэй холбоотой арга хэмжээ авч байгаа юу?

-Тамхины хяналтын хуульд сургууль орчмын 500 метр бүсэд тамхи зарахгүй гэсэн заалт бий. Гэвч энэ заалт хэрэгжихгүй, сургуультай ойрхон дэлгүүрүүд нууцаар зарж байна гэсэн гомдол иргэдээс их ирдэг. Тиймээс энэ асуудалд нийслэлийн зүгээс ямар арга хэмжээ хэрэгжүүлж болох талаар судалж байна. Судалгаанаас гарсан үр дүнг санал болгон ЭМЯ-нд хүргүүлнэ.

-Ер нь хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарч, ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ?

-Нийслэлээс НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах төсөл хөтөлбөрийг боловсруулж байна. Хоолны шим тэжээлийг ярихаас өмнө амны хөндийн эрүүл мэндийг авч үзэх ёстой. Амны хөндийн эрүүл мэнд муу бол хэчнээн шим тэжээлтэй хүнс идээд тэжээлээ авч чадахгүй, хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлнө. Тиймээс энэ онд улс даяар зарлаад буй “Шүд” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн зүгээс шүдний эмнэлэг, байгууллагуудтай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үзлэг хийх, энэ чиглэлийн боловсрол дэд хөтөлбөрийг боловсруулж байна. Мөн нийслэлийн харьяа байгууллагуудтай хамтран хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах зорилгоор сургуулиудад хэрэгжүүлэх жишиг журам боловсруулж, нөлөөллийн аян хийхээр төлөвлөж байгаа юм хэмээлээ.

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхины хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж буй нь тогтоогджээ. Тодруулбал, электрон тамхи буюу электрон никотин дамжуулах систем нь сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэдэг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 1 цаг 25 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 1 цаг 35 мин Энгийнийг ухаалгаар 1 цаг 42 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 3 цаг 11 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 4 цаг 23 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 4 цаг 37 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 4 цаг 44 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 5 цаг 50 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 6 цаг 11 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 19 цаг 13 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top