“Тавантолгой төмөр зам” компанийн зарим удирдах албан тушаалтан, ажилтнуудтайгаа ажлын бус цагаар ажлын байрандаа архидаж, биеэ зүй бусаар авч яваа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсаны дараа тухайн ажилтан, албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн тухай тус компаниас мэдээлсэн.
Ажлаас чөлөөлөөд зогсохгүй ажлын байранд үүсгэсэн асуудлаар нь цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Цагдаагийн байгууллагаас тус компанийн нэр бүхий ажилчдад Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.1 "Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах: Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн байна.