x

Монголын улс төрийн “Хүндийн төв” 35 намын нэгдэл байх уу?

Эдийн засаг хүндэрч, ёс суртахуун доройтсон энэцаг үед асуудлыг нэг бол хүчээр, эс бөгөөс зөөлөн хүчний бодлогоор шийднэ. Батын Батбаатарын аядуу гуйлт бол сайн хувилбар. Бид одоо улс төрийн бодит үнэнийг олж харах хэрэгтэй. Эрх баригчид, мөн парламентад суудалтай намууд хэрхэн жүжиглэж байгааг харж байна...

Ийм тодорхой саналыг ИЗНН-ын дарга Б.Батбаатар өчигдөр мэдэгдлээ. Ерэн оноос хойшхи 33 жилийн түүхэнд парламентад суудалгүй бүх нам нэгдэх санаачилга гарч байсан уу. Санаанд нэг л орж ирэхгүй юм. Нам хоорондын эвсэх, нэгдэх порцесс бол байсан. Гэхдээ бүгд нэгдэж “Хүндийн төв” болох оролдлого хийгдээгүй. Ямартай ч ИЗНН-ын дарга Б.Батбаатар үүнийг улс төрийн хүчнүүдээс гуйлаа. Түүний “Гуйж байна” гэсэн үгэнд өнөөдрийн Монголын нийгмийн цөхрөл байна. Монголын ард түмэн цөхөрсөн үедээ, сөхөрсөн цагтаа энэ үгийг хэлдэг. ИЗНН-ын дарга Б.Батбаатарын гуйлтанд улстөрчдийн цөхрөл, эрх баригчдын мухардал харагдаж байна.

Өнөөдөр Монголд эв нэгдэл л хэрэгтэй. Үүнийг уриа дуудлага, улс төрийн лоозонгоор хийж болохгүй юм шиг байна. Нэлээн зөөлөн арга эв, ойлголцлоор хийх бололтой. Хувийн эрх ашгаа хойш нь тавьж, хувьсгалын эрх ашгийг ухаалгаар ойлгуулсан, хүн хоорондын итгэлцлэлээр хийх бололтой. Зарим үед бие биендээ бууж өгч, шаардлагатай бол ухарч гишгэж байж ширээний ард бүгдээр сууцгаах юм байна. Ингэж байж аяга кофе ууцгаан улс орны хувь заяаны асуудлыг ярилцдаг нь дэлхийн практик юм. Дайсагналаар юу ч шийдэхгүй. ИЗНН-ын дарга Б.Батбаатар үүнийг л хүсч байх шиг байна. Юу нь болохгүй гэж.

Эдийн засаг хүндэрч, ёс суртахуун доройтсон энэцаг үед асуудлыг нэг бол хүчээр, эс бөгөөс зөөлөн хүчний бодлогоор шийднэ. Батын Батбаатарын аядуу гуйлт бол сайн хувилбар. Бид одоо улс төрийн бодит үнэнийг олж харах хэрэгтэй. Эрх баригчид, мөн парламентад суудалтай намууд хэрхэн жүжиглэж байгааг харж байна. 

Өнөөдөр улстөрчдийн болон улс төрийн намуудын хэвлэлийн хурал, мэдээлэл нь “гал дээр тос” нэмсэн уур хилэн болсон. Тэд өөрсдийгөө зөвтгөдөг. Тэгвэл бас үгүй юм гэдгийг ИЗНН харууллаа. Тэдний зүгээс ард түмнийг уурлуулан удирдах технологи харагдахгүй байна. “Хэн таныг уурлуулж байна, тэр таныг удирдана” гэсэн үг бол өнөөдрийн эрх баригчдын зарчим ч байж магадгүй. Ухаалаг хэсэг нь бол харин ийм цаг үед зүгээр л бүгдээс гуйх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Улс төр, сэтгүүл зүйн орчин дахь хатуу ширүүн үг хэллэг, хэн нэгнийг хараар будсан мэдээллүүд дунд “Бүгдээрээ одоо нэгдье ээ, улс орон хэцүүдлээ шүү дээ...” гэсэн улстөрчийн үг содон тусч байгаа нь ийм учиртай. Б.Батбаатарын гуйлтад шууд хариулах боломжтой. “За” эсвэл “Үгүй”. Монголын улс төр ийм ойлгомжтой, тодорхой байх нь хамгийн сайн.Цаг үеийн энэхүү хатуу тулгалтад ИЗНН-ын зүгээс ийм хариулт, гарц гаргалгаа санал болголоо. Ард түмний дунд алхаж яваа 35 намын нэгдэл гэдэг бол үнэндээ бодит Монголын Улс төр мөн юм шүү. Бүтэн 33 жил МАН, АН хоёрыг ард түмэн дэмжлээ, үр дүн нь өнөөдөр бидний байж байгаа царай. Гурав гурваар нэгдээд яах юм, багц багцаар нэгдээд яах юм, 35-уулаа нэгдье гэдэг бол Монголын улс төрд цоо шинэ ойлголт. Болохгүй, боломжгүй зүйл гэж үгүй. 

Эдгээр 35 нам эвсэж нэгдэхгүй явж өнөөдөрт ирсэн нь өөрөө эх орныхоо хувь заяаны эсрэг шахуу үйл явц. Үүнийг ухамсарлах цаг болжээ. Монголын улс төр дэх ган зуд, гашуун цөвүүн бүгдийг гадарлах, туршлагатай улс төрч, ИЗНН-ын дарга Б.Батбаатарын ГУЙЛТ бол Монголын хувь заяаны төлөө улстөрчид хүчээ төвлөрүүлье гэсэн санаачилга, бас зорилго. “Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр” гэсэн монголчуудын язгуур үзэл санаа. Яаж ч үгүйсгэж, элдвээр хэлсэн цаг үеийн шаардлага, тулгалт мөн. Б.Батбаатар их зөөлөн гуйлаа. Чангарах биз. Яагаад гэвэл энэ бүхэн улс төрийн ажил. МАН-АН. Тэгээд “35 намын нэгдэл” гэсэн хар зургийг өнөөдрөөс харж эхэлье. Монголын улс төрийн “Хүндийн төв” хаана байх боломжтойг ИЗНН сайн тодорхойлжээ. Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн 35 намын ёстой заяа нь мэдэж дээ...

Улстөрчийн амбиц, намын эрх ашгийг хойш тавиад Батын Батбаатар та нараас энэ удаа гуйлаа шүү.

П.Хашчулуун

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 5 цаг 13 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 5 цаг 13 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 6 цаг 42 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 7 цаг 10 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 7 цаг 18 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 7 цаг 27 мин 1968 оны Чехословакийн хавар 7 цаг 55 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 8 цаг 9 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 9 цаг 43 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 9 цаг 52 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 10 цаг 13 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 11 цаг 3 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 11 цаг 13 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 11 цаг 52 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top