x

Ерөнхий сайдад хаяглав: Иргэдийн 1072 хувьцааг өвлүүлдэг болъё

Өнгөрөгч долоо хоногт ЭТТ компани 1072 хувьцааны ноогдол ашгийг тараасан. Үүний дараа зарим нэг эх оронч иргэдийн зүгээс “Ноогдол ашиг нэрээр үр ашиггүй тарааж байхаар үр дүнтэй зүйлд хөрөнгө оруулъя” энэ тэр гэсэн байна лээ. Өмнө нь “Иргэдэд хуваарилах ноогдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулна аа” гэхэд “Яахаараа эзнээс нь асуудаггүй юм” хэмээн маргаж байсан иргэд энэ удаа ноогдол ашгаас сайн дураараа татгалзаж үзэв. “Нохой чихийг нь огтолсонд хүнд янаг” гэдэг болж байгаа нь тэр.

Харин Ерөнхий сайд “ЭТТ-н 34 хувийг 3,5 сая иргэндээ эзэмшүүлнэ. 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн бүх хүүхдэд 1072 хувьцаа өгнө” гэдгээ зарлаад байгаа. Оны өмнө Засгийн газрын шийдвэр гарсан, одоо УИХ-аар хууль батлагдахыг хүлээж байна.

Мөн өмнө хувьцаагаа Засгийн газарт зарсан, эсвэл сургалтын төлбөр болон ЭМД-д төлсөн иргэдийг нэг удаа нэрлэсэн үнээр нь буцаан худалдаж авахыг зөвшөөрсөн. 2028 оныг дуустал таван жилийн хугацаа тавьсан. Тэр хүртэл иргэдийн гар дээр байгаа 1072 хувьцаа ямар нэг байдлаар эргэлтэнд орохгүй, одоогийн хэвээрээ байна аа гэсэн үг.

Гэхдээ УИХ-аар батлагдах тэр хуульд нь дутагдаж байгаа, Засгийн газар огт ярихгүй, амаа тас зуусан нэг зүйл бол хувьцаа эзэмшигчид буюу иргэдийн өмчлөх эрхийн асуудал.

2012 онд ЭТТ-н 1072 хувьцааг иргэдэд хуваарилахад Монгол Улсын хүн ам 2,8 сая байж. Одоо 2,5 сая хувьцаа эзэмшигч байгаа гэж байна. Хасагдсан 300 мянган хувьцаа эзэмшигчийн 70 мянга гаруй нь 1072 хувьцаагаа сая төгрөгөөр Засгийн газарт зарсан ахмадууд /2012 он/ болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлсэн оюутнууд байна. Огт хувьцаагүй үлдсэн гэсэн үг.

Одоо ЭТТ-н хувьцааг эзэмшиж байгаа 2,500 сая иргэнээс 1 сая 80 мянга гаруй нь 1072 хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа бол үлдсэн 1 сая 420 мянган иргэн хувьцаанынхаа тодорхой хэсгийг 100-300 мянган төгрөгөөр Засгийн газарт буцаан худалдсан /2016 он/ байна.

2012 онд 2,8 сая иргэнд 1072ш хувьцаа эзэмшүүлснээс 2,5 сая хувьцаа эзэмшигч үлдсэн. Үүнээс 70 мянга нь хувьцаагаа бүрэн зарсан гээд тооцохоор үлдсэн 230 мянга нь нас барсан гэсэн үг. Эдгээр иргэдийн хувьцааг одоо дахин гаргаж шинээр  төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлнэ. /1072 ш хувьцаагаа бүтнээр нь зарсан 70 мянга болон хэсэглэж зарсан 1сая 420 мянган иргэний хувьцаа 2028 он хүртэл хадгалагдахаар болоод байгаа/

Тэгэхээр хувьцаа гэдэг бол өмчийн нэг хэлбэр. Өмчийг захиран зарцуулах эрх нь зөвхөн хувьцаа эзэмшигчид өөрт нь бий. Одоо байгаа хуулиар иргэд хувьцаагаа дийлэнх хувьцааг эзэмшигч буюу төрд өөрт нь нэрлэсэн үнээр зарах эрхтэй. Өөр этгээдэд зарах эрхгүй байгаа. Гэхдээ иргэн нас барсан тохиолдолд төр тэр өмчийг нь буюу хувьцааг нь хурааж аваад захиран зарцуулдаг байж болохгүй. Энэ бол өмчийн эрхэд ноцтойгоор халдаж буй хэрэг. Тиймээс ядаж үр хүүхэддээ өмчлүүлдэг, бэлэглэдэг эрхийг нь иргэддээ өгье. Ийм ч эрхгүй байгаа тохиолдолд ЭТТ-н 1072ш хувьцааг иргэддээ өмчлүүллээ гэж ярих ямар ч боломжгүй юм.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 5 цаг 49 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 5 цаг 49 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 7 цаг 18 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 7 цаг 46 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 7 цаг 54 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 8 цаг 3 мин 1968 оны Чехословакийн хавар 8 цаг 31 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 8 цаг 45 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 10 цаг 19 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 10 цаг 28 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 10 цаг 49 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 11 цаг 39 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 11 цаг 49 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 12 цаг 28 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top