x

1921 оны хоёрдугаар сарын 2...

1921 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Богд хаантан, Эх дагина нарыг Барон Унгерн, Цэвээн тэргүүн нарын удирдсан Монгол, Буриад, хаант орсын цэргүүд Хүрээнээс Хятадын хар цэргийг цохин хөөж, хүрээг чөлөөлсөн түүхтэй.

Таван сарын дараа Сүх гэгч нөхөр баахан буруу номтон улаан цэргүүдийг дагуулан ирж Хүрээг эзэлсэн их нүглийг өдүүлсэн ч үзэл суртал, соц тархи угаалтаар гавъяатан мэтээр сурталдаж ирсэн. Цагийн эрхээр ус тос ялгарч ирэх мэт Барон, Сүх хоёрын үйлдсэн буян нүгэл ялгарч буй.

Богд хаантан, Эх дагина хоёрыг Хятадын хар цэргийн саварт 54 хоног хориотой байхад Монголчуудын зохион дуулсан дуу.

Бум цагаан өргөөндөө

Буяныхаа хурлыг хурсан юм аа хө

Бум түмэн шавь нар маань

Бурханы оронд төрсөн юм аа хө

Өргөн Туулын хөвөөн дээр

Өндөр тугдам бариулсан юм аа хө

Өөрийн мэдэл үгүй баригдахыг

Өврийн сайдууд хийсэн юм аа хө

Найман дэлбээтэй жуузаа

Нарийн голд хийсэн юм аа хө хө

Найман түмэн шавь нар маань

Мандахын нарнаараа айсуй даа

Ганжуур данжуурын шүтээнийг

Гандангийн гавж нар айлдсан юм аа хө хө

Галдан бошигтын дайныг

Гадаад гүрнээр дарсан юм аа хө

Огмины дуут

Ордын чойжин өршөө хө хө

Огторгуйн нар болсон богд лам чинь

Олон түмэнтэй жаргасан юм аа хө хө

Дөрвөн уулын дундаас

Усны тунгалаг урссан хө хө

Дүнжингаравын оройгоос

Манай хүрээ нь илхэн ээ хө хө

Гурван уулын дундаас

Усны тунгалаг урссан юм аа хө

Гурван уулын оройгоос

Гурван сүм илхэн ээ хө хө

Хадны завсар төрсөн

Халиуны зулзага хөөрхөн өө хө хө

Хамаг олныхоо өмнөөс

Хаан богд маань хайрхан аа хө хө

Бутны оёорт төрсөн

Булганы зулзага хөөрхөн өө хө хө

Бум олныхоо өмнөөс

Бурхан богд маань хайрхан аа хө хө

Аврал ихтэй богдын маань

Алтан дуулга нь гялалзана аа хө хө

Амьтан хүнийг амаржуулсан

Алтан богд хайрхан аа хө хө

Богд Хаант Монгол Улсын 101 Баатарын нэрс / 1911-1919 он /

Эдний дотор чимэгтэй баатар - 50

1. Авирмэд-Сэцэн хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу

2. Бавуужав-Шударга Баатар-Өвөр Монголын Жирэмийн Чуулганы өмнөд Горлос хошуу

3. Бадрах-Түшээт хан аймгийн Бадрах гүний хошуу

4. Базарваань Сономцэрэний-Засагт хан аймаг

5. Балдан Зэвэгийн-Түшээт хан аймаг, Эрдэнэ вангийн хошуу

6. Баяр Борхонуудын-Түрэмгий баатар-Өвөр Монгол

7. Бирваарагчаа-Сайн ноён хан аймаг

8. Божи-Өвөр Монголын Зүүн үзэмчин, жүн ван Гомбосүрэний хошуу

9. Бумжаргал-Шударга Баатар-Сэцэн хан аймгийн Жанжин бишрэлт бэйлийн хошуу

10. Ванчиндорж-Зүтгэлт Баатар-Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйлийн хошуу

11. Волинган-Өвөр Монголын Харчин гүний хошуу

12. Галсанцампантүгжням-Ялгуулсан Баатар- Өвөр Монголын Жирэмийн чуулганы Хорчин хошуу

13. Гомбо-Идшин Лхамсүрэний- Хичээнгүй Баатар-Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу

14. Гомбожав-Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуу

15. Гочоо- Шулуун Баатар-Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу

16. Гэлэнгүж-Хавтай Баатар- Өвөр Монголын Хөлөнбуйр

17. Гэлүүсүхэн

18. Гэндэн-Сайн ноён хан аймаг, мэргэн гүн Мөнх-Очирын хошуу

19. Дагва- Зүтгэлт Баатар-Засагт хан аймгийн дархан гүн Маньбазарын хошуу

20. Дагдан-Засагт хан аймгийн Жалханз хутагтын Урианхайн Хиргис сум

21. Далай Жамъяны-Шаламгай Баатар-Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу

22. Дамдинсүрэн Жамсраны-Манлай Баатар-Өвөр Монгол, Хөлөнбуйр

23. Даш- Шударга Баатар

24. Дашдэндэв-Чамбай Баатар-Сэцэн хан аймгийн хурц бэйс Түвдэнгийн хошуу

25. Долгор-Шаламгай Баатар-Өвөр Монголын Жирэмийн чуулганы чин вангийн хошуу

26. Дорждэрэм Мөнхийн -Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу

27. Доржпалам-Зоригтбаатар-Өвөр Монголын Хөлөнбуйр

28. Дугаржав-Хянамгай Баатар-Өвөр Монголын Цахар

29. Дугаржав Нараны- Хичээнгүй Баатар- Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу

30. Дуваа Донойн- Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу.

31. Өвөр Монголын зүүн Үзэмчиний жүн ван Гомбосүрэнгийн хошуу

32. Дэндэв-Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйлийн хошуу

33. Дэчинган-

34. Дэчинлхаажид-Хурц Баатар-Сэцэн хан аймгийн Үнэн сүжигт Илдэн ваны хошуу

35. Жагшимбуу-Хурц Баатар- Өвөр Монголын цэргийн хорооны дарга

36. Жамц -Зоригт Баатар-Цэргийн Яамны дэс түшмэл, Зүүн өмнө хязгаарыг Захирах Цэргииг захирах түшмэл

37. Жамц-Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу

38. Жамсран- Шулуун Баатар- Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу

39. Жамъян- Сэцэн хан аймгийн Бэйлын зэрэг засаг, Улсад туслагч гүн

40. Заяат- Хичээнгүй Баатар-Өвөр Монголын Цахар

41. Илүү- Шударга Баатар- Өвөр Монголын Хөх хотын Түмэдийн хороо

42. Лайсан-Хурц Баатар-Сэцэн хан аймгийн Доржпаламын хошуу, жагсаалын дарга

43. Лувсан-Зоригт Баатар-Урианхай

44. Лхам-Сэцэн хан аймгийн засаг тэргүүн зэргийн тайж

45. Мааньжав Балданы- Өвөр Монголын харчин

46. Магсаржав Сандагдоржийн- Хатан Баатар-Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу

47. Манажав-Өвөр Монголын Шилийн голын чуулганы баруун үзэмчин чин ван Содномравдангийн хошуу

48. Мандах залан- Өлзийт Баатар-

49. Мурангаа-Шалгарсан Баатар-Өвөр Монголын Зостын чуулганы Монголжин хошуу

50. Мутунбунгаа-Шалгарсан Баатар-хорооны дарга

51. Мөнхравдан-Саруул Баатар-

52. Мянбуу-Мэргэн Баатар-Өвөр Монгол-Хар мөрөн муж

53. Наваан-Шулуун Баатар-

54. Наваан-Юндэн- Түшээт хан аймгийн Наваан-Юндэний хошуу-

55. Найданжав Шаравын-Хичээнгүй Баатар-Өвөр Монгол

56. Нанзад/Барман хэмээгч/-Түргэн Баатар-Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу

57. Нанзад Дамираны- Түргэн Баатар-Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу

58. Найданжав Шаравын- Хичээнгүй Баатар-Улсад туслагч гүн-Өвөр Монгол-

59. Насан тогтох- Хорооны дарга

60. Норов- Өвөр Монгол-Зуудын чуулганы Ар хорчин Да вангийн хошуу

61. Нолгар-Шаламгай Баатар-

62. Өлзийбадрах-Дэс Баатар- Өвөр Монгол-

63. Өлзийдүүрэн- Хянамгай Баатар-Сайн ноён ханы хошуу

64. Өлзий-Орших-Шулуун Баатар- Өвөр Монголын Зарууд хошуу

65. Пунцаг Базарын- Хичээнгүй Баатар-Сэцэн хан аймгийн Лха жононы хошуу

66. Пунцаг-Шаламгай Баатар- Түшээт хан аймгийн Далай гүн Алтанхуягийн хошуу

67. Пунцаг -Шаламгай Баатар- Өвөр Монгол, барга, хорооны жагсаалын занги

68. Пүрэв-Захчин гүн Цэрэндоржийн хошуу, тайж

69. Саван-Өвөр Монголын баруун Баарин ваны хошуу

70. Сандагдорж-Өвөр Монголын Жирэмийн чуулганы Горлос хошуу, хороон дарга

71. Содномдаржаа-Түшээт хан аймаг, Улсад туслагч гүн

72. Соном-Зоригт Баатар-Сайн ноён хан аймгийн зоригт гүн

73. Лаварын Сумъяа-Ялгуун Баатар-Шинжаан мужийн Ил тарвагатайн хошууны харъяат

74. Сундуйжав-Өвөр монгол-

75. Сэргэлэн-Эвтэй Баатар-Өвөр Монголын Шинэ баргын Хошуу цагааны харъяат, хороон дарга

76. Тогтох Энхбилэгтийн-Зоригт Баатар-Өвөр Монголын Жирэмийн чуулганы өмнөд Горлос хошууны харъяат

77. Төмөр-Өвөр Монголын Түшээт хошууны харъяат, хороон дарга

78. Төмөр-Шулуун Баатар-Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны харъяат

79. Түмэннаст-

80. Хайдав-Өлзийт Баатар-Сайн ноён аймгийн сайд, бэйс Цогт-Очирын хошууны харъяат, ангийн дарга

81. Хишигжаргал-Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйл Бадамгаравын хошууны харъяат, ангийн дарга

96. Шаарийбуу-Өвөр Монголын Жирэмийн чуулганы сайд Раашминжүүрийн хошуу

97. Шимихи-Засагт хан аймгийн Цогт гүн Дамдинбаашийн хошуу

98. Ринчин-Сэцэн хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу

99. Эрэнцэн-Өвөр Монголын Цахар хошуу

100. Ядамсүрэн Цэнгэлын-Сайн ноён хан аймгийн Түшээт гүний хошуу

101. Ярин Мятавын-Хурц Баатар-Түшээт хан аймгийн Говийн Со засгийн хошуу

Жанжин хэмээгдэгч Д.Сүх нь ялгарч товойж гийгүүлсэн зүйлгүй, ердийн нэг бага дарга байсан бөгөөд Зүүн Хүрээний ба Консулын дэнжийн нууц бүлгэмд шургалуулсан коминтерны агент байсан нь үзэл суртлаас ангижирсан зохиомол бус түүхээс тодрон харагдаж буй.

Их хүрээнд улаан цэргийг дагуулсан ирж, мянга мянган Монголчуудын амь насыг хохироох, цуст хядлагыг хийж мянга мянган Монголчуудыг цус нулимсанд живүүлсэн зөвлөлтүүдийг дагуулан ирсэндээ хожим гэмшиж, Хүрээнд улаан цэргийн өдүүлж байсан аллага, хүчирхийллийг зогсоох, улаан цэргийг Монголоос гаргах тухай Цэргийн яамны сайдын хувиар тавьж, түүнийхээ улсаас эзэн болох Коминтерндээ хорлогдож, цэл залуугаараа насан эцэслэжээ.

Гэсэн хэдий ч хувь заяаны шоглоомоор үхсэн хойноо ардын баатар болон мандсан, бусдаас ялгарч товойхоор сүрхий нэгэн байгаагүй гэдэг нь Богд хааны зарлигаас харагдана.

Эх түүхээ судлая, танин мэдье.

М.Тэгшбаяр /Нүүр номоос/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 10 цаг 54 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 10 цаг 54 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 12 цаг 24 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 12 цаг 52 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 12 цаг 59 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 13 цаг 9 мин 1968 оны Чехословакийн хавар 13 цаг 36 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 13 цаг 50 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 15 цаг 24 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 15 цаг 33 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 15 цаг 54 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 16 цаг 44 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 16 цаг 54 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 17 цаг 33 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top