x

Хэрхэн ялагч болох вэ?

ЯЛАГЧ

Чухам үүний тухай энэ номд өгүүлнэ. Тодруулбал ялалтын тухай. Өөр ямар ч сэдэв надад бичих хүслийг дахин төрүүлэхгүй байсан байж магадгүй! 

Учир нь ялалт бол аугаа зүйл гэж би боддог. Зүгээр нэг сайн бус Аугаа. Бизнест ялах нь аугаа. Компани, хүмүүс ялахдаа цэцэглэн хөгжиж, өсөн дэвждэг учраас аугаа юм. Газар сайгүй, хүн бүрд илүү ажлын байр, боломж нээгдэнэ. Хүмүүс ирээдүйгээ өөдрөгөөр харна: тэдэнд хүүхдээ коллежид явуулах, эрүүл мэндийн сайн үйлчилгээ авах, амралтын байр худалдан авах, өөртөө таатай тэтгэвэр баталгаажуулах нөөцүүд бий болно. Ялалт хүмүүст зүгээр нэг илүү олон татвар хураамж төлөхөөс гадна асар чухал арга замаар нийгэмдээ хувь нэмэр оруулах боломж олгодог. Хоёрхон жишээ дурдахад хүмүүс мөнгөө буяны байгууллагад зориулах буюу хотын сургуульд зөвлөгчөөр ажиллах боломж нээгдэнэ.

Ялалтад хүрсэн хүн бүр дэвжин дээшилнэ. Ялалт дэлхий ертөнцийг таатай газар болгодог. 

Нөгөө талаас компаниуд ялагдаж байгаа үед хүн бүр цохилт амсах болно. Хүмүүст айдас, түгшүүр төрдөг. Тэдний санхүүгийн баталгаа муудаж, өөр хэн нэгний төлөө ямар нэг зүйл хийх цаг, мөнгө хомсодно. Тэдэнд тохиолддог зүйл гэвэл санаа зовон түгшиж, гэр бүлийнхнээ зовоохын зэрэгцээ хэрэв ажлаа алдсан бол татвар төлөлт нь багасна. 

Энэ ном ялах замын зургийг санал болгож байна. 

Дашрамд хэлэхэд энэ бол зөвхөн дээд шатны менежерүүд, ерөнхий захирлуудад зориулсан “замын зураг” бус. Хэрэв энэ ном тэдэнд тусалж байгаа бол гайхалтай. Би ч тэгж найдаж байна. Энэ бол тэргүүн эгнээнд байгаа хүмүүст маш ашиг тустай ном: бизнесийн эзэд, дунд шатны менежерүүд, үйлдвэр удирдаж буй хүмүүс, жирийн ажилтнууд, анхны ажлаа хайж буй төгсөгчид, шинэ ажилд орохоор бодож буй магистрантууд болон бизнес эрхлэгчид багтана. Энэ номд тавьсан миний гол зорилго бол байгууллагын аль ч шатанд байлаа гэсэн хүсэл тэмүүллээр нүд нь гэрэлтсэн хүмүүст туслах явдал мөн. Энэ номоор та олон хүнтэй танилцана. Зарим нь танд өөрийг тань бодогдуулах бол зарим нь танил мэт санагдах байх.

Баримтлах ёстой үнэт зүйлсийн жагсаалт болон чанар, үйлчилгээ, хүндэтгэл зэргийг танилцуулдаг боловч үнэн хэрэгтээ түүгээр амьдрах нь ямар учир утгатайг хэзээ ч тайлбарлаж өгдөггүй нэг ерөнхий захирал компанид бий. Компанийн өөр хэлтсийн хамтрагч нь уулзалтын үеэр сандарч салганахаа болиосой хэмээн бухимддаг дунд шатны менежер хүнтэй тааралдсан. Ажлаа дийлдэггүй, үл мэдэгч боловч нөхөрсөг сайхан ааштай тул олон жилийн турш өөрийгөө халагдахаас хамгаалж чадсан эмэгтэй ажилтныг мэднэ. Хаалганы цаад руу шахагдаж буй “амьд үхдэл” төдий, нүд рүү нь эгцлэн харахад хэцүү хамтран ажиллагч байдаг. Хүмүүсийн ярьдгаар “Алдагдсан мөрөөдлийн ширээ”-ний ард өдөр бүр хооллож, дарга нартаа гомдож явдгаа илэрхийлдэг ажилтнууд ч тааралддаг. Өөрөөсөө бусдыг аз жаргалтай болгохын тулд насан туршдаа ажил, амьдралаараа “цирк тоглосноо” нэг өдөр ухаараад, арван таван жилийн турш босгосон ажлын замналаа гэнэт хаясан инженер ч бий.

Ялах талаар ярихад бүгдээр хүмүүсийн тухай байдаг. Иймээс энэ ном хүмүүсийн тухай бөгөөд зарим тохиолдолд тэдний гаргасан алдааг дурдах боловч ихэнхдээ тэдний амжилтын тухай өгүүлнэ. Гэхдээ энэ ном гол төлөв үзэл санаа хийгээд түүнийг амьдралд хэрэгжүүлэх хүч чадлын тухай юм. 

Эдүгээ, энэ цэг дээр үүнд үл итгэн хандах уншигчид гарч ирж болзошгүй. Тэд бодохдоо ялалт бол хорин бүлэгт авч үзэхэд дэндүү нарийн төвөгтэй сэдэв гэх байх. Энэ номд хэдэн хүн, хэдэн үзэл санаа багтаж буйд би огт санаа зовохгүй байна! 

Тийм ээ, ялалт бол хатуу, хэцүүг нь эс дурдлаа гэхэд нарийн төвөгтэй үйл явц. 

Ялалтад хүрч болдог. Та ч ялж чадна. Үүнийг хийхийн тулд ялалтад юу хүргэдгийг та мэдэж авах ёстой. 

Энэ ном энгийн хялбар томьёолол санал болгохгүй. Угаасаа байхгүй. 

Харин номын бүлгээс хамааран зохиогч танд дагаж мөрдөх дүрэм, тооцвол зохих урьдчилсан нөхцөлүүд, зайлсхийх ёстой алдаануудын талаар зөвлөмж өгнө. Стратегийн тухай бүлэгт гурван шаттай үйл явцыг тайлбарласан бол тохиромжтой ажил хайх тухай бүлэгт сайн шинж тэмдгүүд ба сэрэмжлэх дохионуудыг санал болгож байна. Мөн дахин давтан яригдах хэд хэдэн сэдэв буй: шилдэг тоглогчидтой баг ялдаг, иймээс шилдэг тоглогчдыг хайж олоод тогтоож, барь: үйл хэргийг зогсонги байдалд бүү хүргэ: бизнесийн ямар салбарт ажиллаж буйгаас үл шалтгаалан мэдлэгээ цуцалтгүй хуваалц: эерэг сэтгэл гаргаж, түүнийгээ эргэн тойрондоо түгээ: хохирогч байхыг өөртөө хэзээ ч бүү зөвшөөр: бүхний сайн сайхны төлөө хөгжилтэй, таашаалтай ажилла. 

Тийм ээ, хөгжилтэй бай. 

Бизнес бол тоглоом, энэ тоглоомд ялах нь жинхэнэ таашаал мөн!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 10 цаг 41 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 10 цаг 41 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 12 цаг 10 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 12 цаг 39 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 12 цаг 46 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 12 цаг 55 мин 1968 оны Чехословакийн хавар 13 цаг 23 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 13 цаг 37 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 15 цаг 11 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 15 цаг 20 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 15 цаг 41 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 16 цаг 31 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 16 цаг 41 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 17 цаг 20 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top