x

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдэд орон сууцны батламж гардуулав

НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ.

Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохироод байсан юм. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 10 жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон 24 өрхийн хохирлыг барагдуулж, орон сууцны батламж гардууллаа.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Улаанбаатар хот гэр хорооллоо орон сууцжуулж байж агаар, хөрсний бохирдлоос ангижран, иргэдийн амьдралын чанар сайжирна. Одоо тулгарч байгаа асуудлуудыг шийдэхийн тулд өмнөх бодлогын алдааг засаж залруулах ёстой. Тиймээс Хотын даргын албан тушаалд томилогдсоны дараагаар “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК /НОСК/, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын удирдлагуудтай уулзаж, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас хохирсон айлуудын хохирлыг барагдуулахаар ажилласан хэмээв.

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү:

-Дээрх 24 өрх 2014 онд гэрээ хийж, газраа чөлөөлсөн. Энэ хугацаанд хоёр удаа гүйцэтгэгч компани нь солигдсон. Гэвч тус компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас төсөл хэрэгжих боломжгүй болж, иргэд 10 жилийн турш хохирсон юм. Эдгээр өрх өнгөрсөн хугацаад НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарч байсан. Бид 2023 оны арваннэгдүгээр сараас тухайн иргэдтэй уулзаж, ажил хэрэг болгон, өнөөдөр ийнхүү орон сууц эзэмшүүлэх эрхийн батламж гардууллаа.

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч Д.Амархүү:

-2014 онд “Жи Ди” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ч үйл ажиллагаа нь доголдож гэрээг нь цуцалсан. Үүнээс хойш цагдаа, шүүхэд хандаж, өнөөдрийг хүртэл асуудлаа шийдэж чадалгүй явсаар 24 айлын 300 гаруй иргэн хохирсон. Өнгөрсөн хугацаанд асуудлаа шийдвэрлүүлэхээр олон зүйл хийж явсны эцэст нийслэлийн одоогийн удирдлагууд бидний асуудлыг шуурхай шийдэж, шинэ орон сууцтай болгож байгаад баяртай байна гэв.


2017 онд хийсэн судалгаагаар гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас 640 өрх хохирсон байдаг. Өнөөдрийн байдлаар НОСК-ийн түр суурьшуулах байранд 132 өрх амьдарч байгаа юм. Үлдсэн айлуудын хохирлыг үе шаттайгаар барагдуулах бөгөөд нийслэлийн зүгээс тухайн байршилд дэд бүтцийг бүрэн шийдвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлсэн тул төслийг үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Иймд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:

-Тухайн байршилд чөлөөлсөн газрыг НОСК-д шилжүүлж байгаа. Үлдсэн айлуудын газрыг чөлөөлж, гэр хорооллыг орон сууцжуулах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Өмнөх төсөл хэрэгжүүлэгч компанийн иргэд болон төрд учруулсан хохирлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Иргэдийг дахин хохироож болохгүй тул гэр хорооллыг орон сууцжуулах төслийг нийслэлээс бүрэн хариуцаж ажиллах болно. Мөн Баянхошуу, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулна хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 3 цаг 22 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 3 цаг 44 мин 1924 оны Үндсэн хууль 5 цаг 25 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 5 цаг 35 мин Энгийнийг ухаалгаар 5 цаг 42 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 7 цаг 11 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 8 цаг 23 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 8 цаг 37 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 8 цаг 44 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 9 цаг 50 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 10 цаг 11 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 23 цаг 13 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top