Улаанбаатар хотын зам талбайд үүссэн халтиргаа гулгааг арилгах цэвэрлэгээнд үндэсний бөхийн дэвжээнүүд оролцож эхлээд байна.
Сар шинийг угтсан "Нэг хот нэг гэр бүл" чэллэнжид улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ нэгдэж, Хан-Уул дүүрэг, хүн хамгийн их зорчдог 120 мянгатын автобусны буудлын ард талын явган хүний замын цасыг цэвэрлэж, халтиргаа гулгаагүй болгожээ. Тэд 200 метр талбайг цэвэрлэсэн байна.
Цэвэрлэгээний дараагийн чэллэнжид тэд Архангай аймгийн Бөх билэгт дэвжээг дууджээ.
Бөхийн дэвжээнийхэн халтиргаа гулгаа ихээр үүсэж иргэд, хүүхэд багачууд зорчиход хүндрэлтэй болсон газруудыг хуваарийн дагуу цэвэрлэх аж.