x

Хүндхэн өвлийг давах гэж мэрийцгээж байна даа 

Яг үнэнийг хэлэхэд нийслэл хот эзэнгүй юм шиг л байна. Бүхэл бүтэн улсын нийслэл ийм болчихоод байгаа нь үеийн үед энэ хотыг удирдаж байсан дарга, улстөрчдийн балаг. Амьдралынхаа цөөн хэдэн өвлийг эс тооцвол Улаанбаатар хотод л өвөлжиж ирж. Гэлээ гээд энэ жилийнх шиг зутруу, хатуухан өвлийг үзээгүй гэхэд болно. Хотын иргэдийг түгжрэл гэхээсээ илүү тэгш сондгой хязгаарлалт, байж болох хязгаараас хэтэрсэн замын халтиргаа гулгаа, хүүе гэхийн завгүй солигдсон нийтийн тээврийн чиглэлүүд асар их бухимдууллаа. Ид хүйтэн тачигнаж байгаа үед нэг өглөө бүх чиглэлийг нь солиод хаячихаар яах вэ. Угтаа иргэд юу хүссэн билээ. Тав тухтай дулаахан, больё гэхэд 15 минут тутамд ирээд байдаг, хүртээмжтэй нийтийн тээврийг хүссэн болохоос жавар тачигнасан өдрүүдэд бүх чиглэлийг нь самраад хаячих гэж хүсээгүй. Ер нь нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлдэг болговол толгойн өвчин болоод байгаа замын түгжрэл шийдэгдчихмээр.

Нэгэнт сайн болсон нийтийн тээврээр хүмүүс цааргалахгүй зорчдог болчихвол дагаад түгжрэл байхгүй болж л таарна. Харин автобусаа түгжрэлд таг зогсоохгүйн тулд олон жил ярьж байгаа шийдэл болох нэгдүгээр эгнээгээ жинхэнэ утгаар нь чөлөөлчихөд болчих мэт. Угтаа аливаа асуудал судалгаа шинжилгээнд суурилсан, түүндээ үндэслэж аливаа шийдлээ гаргадаг байх ёстой ч манай нөхцөлд эсрэг байдаг гэж санагдахаар. Гэвч энэ бүхэн өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй бүүр ч асуудал болсоор байна. Мөн явган зорчигч зам хөндлөн гарна гэдэг энэ өвлийн хувьд томхон даваа байлаа. Зам хөндлөн гарахыг зөвшөөрсөн гэрэл нь маш хурдан солигддог бөгөөд тэр зуурт амжиж гарах гэдэг хүүхэд хөгшид битгий хэл идэр залуусын хувьд ч хэцүүхэн. Яаж ч явсан халтирч савж унах эрсдэл 100 хувь. Яг л их тогтоол усны хөлдсөн мандал шиг. Нэг иймэрхүү байдалтай хахир өвлийг даван туулах гэж мэрийцгээж байна. Харамсалтай нь тун удахгүй эдгээрийг мартацгаах нь гунигтай үнэн.

DNN.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 3 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 3 цаг 32 мин 1924 оны Үндсэн хууль 5 цаг 13 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 5 цаг 23 мин Энгийнийг ухаалгаар 5 цаг 30 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 59 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 8 цаг 11 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 8 цаг 25 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 8 цаг 32 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 9 цаг 38 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 59 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 23 цаг 1 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... 1924 оны Үндсэн хууль Энгийнийг ухаалгаар “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top