Краудфандингийн хамгийн найдвартай сайт ФАНДИА-д “ГАЛ СӨНӨӨГЧ РОБОТТОЙ болцгооё” хандивын төсөл оржээ.
Дэлхийн жишигт олноороо нэгдэж мөнгө босгохыг “краудфандинг” гэдэг ба ихэвчлэн интернэтээр дамжуулж олон тооны хүмүүсээс төлөвлөсөн хэмжээний мөнгө босгохыг хэлнэ. Тэгвэл Монгол залуус нэгдэн өнгөрсөн оны арван нэгдүгээр сард САНААГАА САНХҮҮЖҮҮЛ уриатай Fundea.mn сайт нээжээ.
Тус сайт дээр сошиалд хамгийн өндөр дэмжлэг аваад байгаа “ГАЛ СӨНӨӨГЧ РОБОТТОЙ болцгооё” Моод-ын хандивын төсөл орсон байна. Нийгмийн асуудлыг шийдэхэд түүчээлдэг МООД төслийн багийн хэрэгжүүлж буй уг хандивын аянаар том, жижиг 2 робот худалдаж авахаар нийт 588,640,000 төгрөгийн санхүүжилт босгохыг зорьж буй тухайгаа саяхан танилцуулсан.
Тухайн цугларсан мөнгөөр худалдан авахыг зорьж байгаа уг робот нь хүний амь насанд эрсдэлтэй галын бүсэд ажиллаж орц гарц нарийн, бүх барилга руу орох чадалтай. Гал сөнөөгч робот нь 6-8 хүний ажлыг хөнгөвчлөх боломжтой бөгөөд бодит 400 гаруй гал руу орж туршигдсан хамгийн сүүлийн үеийн загварын автомат удирдлагатай төхөөрөмж аж.
Хандивыг албан ёсны сайтаар дамжуулж өгөх нь дэлхийн бүх оронд хэрэгждэг аливаа учирч болох эрсдэлээс хамгаалах, ил тод шийдэл байдаг. Хэрэв та “ГАЛ СӨНӨӨГЧ РОБОТТОЙ болцгооё” хандивыг дэмжиж байвал fundea.mn сайт руу орж 5000 төгрөг болон түүнээс дээш хүссэн дүнгээрээ хандив өгч өөрийн хувь нэмрээ оруулаарай.