x

Эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажил эхэллээ

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, холбогдох албаныхан 34 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай уулзаж, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлж ажиллах талаар санал солилцлоо.

Дүүргийн хэмжээнд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт хүн амын 57,4 хувь нь хамрагдсан бөгөөд 0-5 насны хүүхдийн 87.4 хувь, 06-17 насны хүүхдийн 95 хувь, 18-30 насны залуучуудын 25.4 хувь, 31-45 насны хүн амын 33 хувь, 46-60 насны 47.9 хувь, 61-ээс дээш насныхан 56.2 хувьтай байна.

Монгол улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “2024 оны эхний хагас жилд хэрэгжилтийг эрчимжүүлэх төсөл арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгавар, Эрүүл Мэндийн Сайдын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/379 дугаар тушаалын хүрээнд 2024 оны 02-р сарын 01-ний өдрөөс 05-р сарын 30-ны хооронд иргэдийн дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулж, дүүргийн хэмжээнд эрт илрүүлгийн хамрагдалтыг 10 хувь ба түүнээс дээш нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо нь хүний амь нас, эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.

Иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог зохион байгуулах ажил эхэлсэн бөгөөд цаашид төлөвлөлтийн хүрээнд эмнэлгүүдийн хүчин чадалд зохицуулан хуваарилалт хийх юм. Иймд, иргэд та бүхнийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоондоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 4 цаг 14 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 4 цаг 36 мин 1924 оны Үндсэн хууль 6 цаг 17 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 6 цаг 28 мин Энгийнийг ухаалгаар 6 цаг 34 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 8 цаг 3 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 9 цаг 15 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 9 цаг 29 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 9 цаг 36 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 10 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 11 цаг 3 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top