Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах хязгаарлалт, Нийслэлийн ИТХ-ын шийдвэр өнөөдрөөр дуусна.
Маргааш буюу 2024.02.01-нээс хуучнаараа үйлчлэх ёстой. Гэвч тэгш, сондгой зохицуулалтыг үргэлжлүүлэх эсэхийг шийдэхийн тулд иргэдээс санал авахаар болоод байгаа. Иргэдээс авч буй санал асуулга өнөөдөр 17:00 цагт дуусах юм байна. Тиймээс https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч саналаа өгөхийг НЗДТГ-аас уриалжээ.
Нэгдүгээр сарын 29-нөөс эхлүүлсэн Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хугацааг сунгахыг дэмжиж байна уу? гэсэн санал асуулгад өнөөдөр өглөөний байдлаар 4,577 иргэн оролцсоноос 2,594 буюу 57 хувь нь дэмжихгүй гэжээ.