x

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх хөтөлбөрийг 90 сургуульд хэрэгжүүлнэ. 

2023 оны зургаадугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотод “Хүртээмжтэй болгох дэлхийн удирдагчдын эвсэл” байгуулагдан манай улс нэгдэн орсон.

Монгол Улс нь дээрх эвсэлд нэгдэн орсноор дэлхийн 148 орны 30 мянган сургуульд хэрэгждэг боловсролд тэгш хамруулах хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлэх боломжтой болсон юм. Монголын тусгай олимпын хороо нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, спортоор дамжуулан хөгжүүлэх олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Жил бүр 30 сургууль, гурван жилийн хугацаанд 90 сургуульд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх боловсролд тэгш хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр холбогдох талууд анхны уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад ХНХЯ-ны Э.Ганхүү, ЗГХЭГ-ын салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш.Мөнхцэрэн, Монголын Тусгай Олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганзориг, БШУЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Биеийн тамир спортын улсын хорооны удирдлагууд оролцож хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцов. 

Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулах, цаашид үр дүнтэй тогтвортой хэрэгжилтийг хариуцах салбар дундын ажлын хэсгийг ХНХ-ын сайдын тушаалаар байгуулж ажиллуулах, 2024 оны төсөвт тусгасан хэмжээгээр санхүүжүүлж, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 4 цаг 34 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 4 цаг 56 мин 1924 оны Үндсэн хууль 6 цаг 37 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 6 цаг 48 мин Энгийнийг ухаалгаар 6 цаг 54 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 8 цаг 23 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 9 цаг 35 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 9 цаг 49 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 9 цаг 56 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 11 цаг 2 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 11 цаг 23 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top