x

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ

Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч "мөрдөн шалгах ажилагаанд саад учруулсан" үндэслэлээр шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаатай цагдан хорьсноос хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Н.Өнөрцэцэгийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 4-нд баривчлан саатуулсан бөгөөд өнгөрөгч прокурорын байгууллагаас өнгөрөгч баасан гаригт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд хүсэлт гаргаж, цагдан хорих хугацааг хоёр дахиа сунгажээ.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан дараах мэдээллийг гаргасан байна. 

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3, 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр сунгах тухай саналыг 2024 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 11:18 минутад ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус өдрийн 15:00 цагт хянан хэлэлцэв.

Яллагдагч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг /мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /төрийн нууцыг хууль бусаар олж авах/ зэрэг эрүүгийн хэргүүдэд яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй, мөн нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх тул яллагдагч Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2024 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

Уг шүүх хуралдаанд яллагдагч Н.Өнөрцэцэг онлайнаар, түүний өмгөөлөгч А.Бум-Аюуш, О.Батсүх нар оролцсон бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг “маш нууц”-ын зэрэглэлтэй ирүүлсэн болно.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 3 цаг 32 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 3 цаг 54 мин 1924 оны Үндсэн хууль 5 цаг 35 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 5 цаг 46 мин Энгийнийг ухаалгаар 5 цаг 53 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 7 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 8 цаг 33 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 8 цаг 47 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 8 цаг 54 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 10 цаг 0 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 10 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 23 цаг 23 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top