x

Буруутай этгээд хохирлыг нөхөн төлнө. НЗДТГ-аас иргэдтэй гэрээ байгуулна

“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослоос үүдсэн нөхцөл байдал, сэргээн босгох ажлын талаар УОК болон НОК-оос мэдээллээ.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амгалан:

-Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу түрээсийн зардалд дэмжлэг үзүүлэх, иргэдийн бичиг баримтын бүрдэл, лавлагааны талаар мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас иргэдтэй уулзсан.

Осолд өртсөн орон сууцнуудын засвар, сэргээн босголтын зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа.

Буруутай этгээд хохирлыг нөхөн төлөх учраас НЗДТГ-аас иргэдтэй гэрээ байгуулна.

"Дэлбэрэлт болсон худалдааны төв орчимд химийн хорт бодисын дэгдэлт зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан үзүүлэлт илрээгүй"

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү: 

-Түймэрт өртсөн иргэдийн хоёр зочид буудалд байрлуулсан. Засгийн газрын нөөц сангаас түймэрт өртсөн иргэдийн орон сууцыг засварлаж хэвийн болгох хүртэлх хугацаанд түрээсийн зардлыг гаргахаар тогтсон. Ажил амьдралын олон асуудал үүсдэг тул иргэд өөрсдийнхөө амьдралын хэв маягт тохирсон байрыг сонговол түрээсийн мөнгийг нь төлнө. Өнөөдөр зарим айл түрээслэх байраа олсон гэх мэдээллийг авсан. Холбогдох хүмүүст шуурхай ажиллаж байгаа.

Түймэрт өртсөн орон сууц, объектод хуулийн үнэлгээ хийх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа. 29 автомашин ашиглах боломжгүйгээр бүрэн шатсан. Нэмээд 35 тээврийн хэрэгсэл их бага хэмжээгээр түймэрт өртсөн тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг тогтооно” гэв.

Дашваанжил газ дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын шалгалт хийхээр ажлын хэсэг оржээ. Дэлбэрэлтээс үүдэлтэй цэвэр усны шугамд гарсан гэмтлийг Ус сувгийн удирдах газраас засварлаж дууссан аж.

Түүнчлэн дэлбэрэлт болсон худалдааны төв орчимд холбогдох хэмжилтүүдийг хийхэд ямар нэгэн химийн хорт бодисын дэгдэлт зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан үзүүлэлт илрээгүй. Глобал сургуулийн сурагчдын ар гэрийнхний хүсэлтийн дагуу долоо хоногийн хугацаанд цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргаад хэрэгжүүлж байгаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 3 цаг 33 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 3 цаг 55 мин 1924 оны Үндсэн хууль 5 цаг 36 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 5 цаг 46 мин Энгийнийг ухаалгаар 5 цаг 53 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 7 цаг 22 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 8 цаг 34 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 8 цаг 48 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 8 цаг 55 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 10 цаг 1 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 10 цаг 22 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 23 цаг 24 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top