x

Үхлийн аюултай объект руу ус шүрших тушаал өгсөн нь бараг гэмт хэрэг юм

Монголд анх 1996 онд "НИК ГАЗ" компани Оросоос шингэрүүлсэн шатдаг хий буюу газ импортоор оруулж ирснээр газ хэрэглэгдэж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш бараг гуч шахуу жил өнгөрчээ.Хэрэглээ болон танин мэдэхүйн хувьд гучин жил гэдэг маш урт хугацаа. Гэвч газ Монголчуудын хувьд хамгийн бага танигдсан,аюул болоод үр ашгийг нь бүрэн таньж мэдээгүй их л сайндаа аяллын хоол цай хийхээс хэтрээгүй эд юм.

Шингэрүүлсэн шатдаг хийн олон улсын нэршлийг LPG (liquiefed petrolium gas) гэх ба манайхан газын шатахуун түгээх станц дээр байдаг энэ товчилсон нэрээр мэднэ.Гэхдээ техникийн, ахуйн гэж хоёр тусдаа байдаг гэж боддог ч үнэндээ C2H6 гэсэн химийн томъёотой нэг бүтээгдэхүүн юм. LPG нь нефть боловсруулах үйлдвэрийн дагавар бүтээгдэхүүн бөгөөд пропан 30%,бутан 70%-иас бүрддэг онц шатамхай хий. Үүнийг тээвэрлэлт болон хадгалалтад тохиромжтой болгохын тулд (ялангуяа их хэмжээгээр хол зайд тээвэрлэхийн тулд) газыг хөргөж эзлэхүүнийг нь үлэмж багасгаж нягтруулдаг. Жишээ нь 600 литр хийг хөргөж нягтруулаад 1 кг шингэн болгодог гэсэн үг. Үүнийг ямар хэмжээгээр тээвэрлэхээс шалтгаалж өндөр даралт тэсвэрлэх баллон эсвэл цистернд савладаг. Газын алдагдал,даралт, температурыг нь тогтмол барихын тулд баллон болон цистернийг давхар ханатай хийдэг.Тийм учраас цистерн цоорох тохиолдол барагтай гардаггүй.

Саяны Дүнжингаравын дэлбэрэлт бол Монголчуудын хувьд айшигт хохирол авчирч үндэсний эмгэнэл гашуудал,хэзээ ч мартагдахааргүй сургамж боллоо. Гэхдээ эрх мэдэлтнүүд,дарга нарын хувьд сургамж болсонгүй,гамшгийг аар саархан асуудлууд руу түлхэж анхаарал сарниулан мартуулахыг хичээж байна.

Энэ дэлбэрэлтийг мэргэжлийн үүднээс хэн ч тайлбарласангүй,ард иргэдэд үнэн бодитой мэдээлэл өгөхгүй байгаа нь газыг ашигтай болоод аюултай талаас нь бүрэн таньж мэдээгүй зүйл хэвээр нь үлдээж байгаа юм.

Болсон үйл явдлыг өөрийн мэдлэгийн хүрээнд товч тайлбарлая гэж бодлоо.

17,5 тонн буюу 60м.куб эзэлхүүнтэй цистерны газ шахах хоолой хоёр машин шүргэлцэх явцад хугарч (албаныхны тайлбараар) газ хурдтай алдагдаж эхэлснийг бид бичлэг дээрээс хардаг.

Газ хоолойноос гадагшилж агаарт гарснаар шатах шингэн,хүчилтөрөгчийн холимог болно. Энэн дээр оч буюу галын эх үүсвэр нэмэгдвэл мэргэжлийн хэллэгээр галын гурвалжин бүрдэж шууд түймэр авалцана.

Шингэрүүлсэн шатдаг хий агаараас хүнд тул газраар ус урсаж байгаа юм шиг тархаж (ялангуяа хэвгий тал руу) тээр цаана тамхи татаж явсан хүн тамхины асаагуур асаах,татаж буй тамхиа газар хаясан зэргээс оч үүсэж бэлэн болсон шатах холимогийг шууд ноцоосон байх. Эсвэл энэ үед аль нэг машин асахад свечений очлуурт хуримтлагдсан шатах холимог агаарт оч авалцаж шаталт өдөөсөн байж мэдэх юм.

Ингээд эхний тэсрэлт явагдаж гал эгшний дотор цистернд хүрч тэнд маш хүчтэй түймэр дэгдсэн. Гаднаасаа хэт хүчтэй халсан цистерн доторхи газ богино хугацаанд шингэн төлөвөөс хийн төлөвт шилжиж багадаа 1000 psi даралтыг (psi нь функтыг харьцах инчийн квадрат. 100 кПа 1 bar болдог, 1 bar 14,5 psi-тай тэнцэнэ) тэсэлгүй цистерн зад үсэрч хуримтлагдсан хийн холимогт гал өгснөөр 750м/сек-ийн хурдтай цохилтын долгионыг үүсгэсэн болов уу гэж тооцоолов. Энэ нь ойролцоогоор 150 метрт өртсөн амьд амьтан организмыг бүрэн устгах хөнөөлтэй гэсэн үг.

Гал унтраах багийн удирдагч үүнийг мэддэггүй эсвэл тооцоолоогүй юу ямартай ч үхлийн аюултай объект руу ажилтнуудаа ус шүрших тушаал өгсөн нь бараг гэмт хэрэг юм. Дэлбэрэлтийн долгионд өртсөн үед ямар ч хувцас хэрэглэл, машин техник нэмэр болохгүй гагцхүү аюулгүйн зай амьд гарах боломжийг олгоно гэдгийг энэ гамшиг харууллаа. Энд гал унтраах,онцгой байдлыхныг буруутгах гэсэнгүй дараа дараагийн удаад тохиолдож болох аюулд ажилтнуудаа бүү золиослоосой гэж бичлээ.

Өмнө нь Минжийн хангайд унтарчихсан байсан түймэр руу судалгаа хийлгэлгүй ажилтнуудаа явуулж нисдэг тэрэгний ослоор бөөнөөр нь амь үрэгдүүлсэн, талын түймэрт хэд хэдэн ажилтнаа амьдаар нь шатаалгасан зэрэг тохиолдлуудыг бодохоос зүрш шимширдэг юм. Ер нь тангараг өргөсөн байлаа ч эд материалаас хямд хүний амь байдаггүй гэдгийг санаж явах хэрэгтэй. Дэлбэрэх нь тодорхой цистерн руу ус шүршихийн оронд цаг алдалгүй ойр тойронд байгаа бүх хүнийг аюултай бүсээс шилжүүлэн гаргах арга хэмжээ авсан бол тийм олон хүн өртөхгүй ганц нэг байшин,хэдэн автомашин шатах бол гарз биш байх байсан.

Эцэст нь хэлэхэд шингэрүүлсэн шатдаг хий бол аюул гамшиг биш амьдралын чухал хэрэгцээ бөгөөд Монголчууд бид дэлхий нийтийн адилаар зайлашгүй бүрэн хэрэглээгээ болгох ёстой гэж бодогдож байна.Үүний тулд аюулгүй байдлаа бүрэн хангаж,зөв хэрэглэж хэвших хэрэгтэй юм.

Х.Батжаргал /facebook-ээс/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (172.69.252.156)
    өнгөрсөн хойно нь нэг их мэдэмхийрээд яах вэ?
    2024 оны 01 сарын 28 | Хариулах
    • Хүн алдаанаасаа суралцах ёстой. Мэдэмхийрэх биш онцгой байдлынханд мэргэжлийн мэдлэг бхгүйгээс хүнээ алдчихлаа гэж бна.
      2024 оны 01 сарын 28
  • Зочин (172.69.252.154)
    ОБЕГ ын удирдлага,удирдах ажилтнуудад мэргэжлийн хүн байхгүй юм байна Хүний амиар,улаан цайм үхлийн аюул руу техник хэрэгсэл биш хүн явуулж амь насыг нь хөнөөгөөд байна
    2024 оны 01 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 10 цаг 34 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 10 цаг 34 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 12 цаг 3 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 12 цаг 32 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 12 цаг 39 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 12 цаг 48 мин 1968 оны Чехословакийн хавар 13 цаг 16 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 13 цаг 30 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 15 цаг 4 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 15 цаг 13 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 15 цаг 34 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 16 цаг 24 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 16 цаг 34 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 17 цаг 13 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top