Тээврийн Прокурорын газраас 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр сэжигтэн М-ийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тухай мөрдөгчийн тогтоолыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаж үзэхэд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол нь "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж болно" гэх үндэслэлд нийцсэн байх тул сэжигтэн М-г 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 01 цаг 45 минутаас эхлэн сэжигтнээр баривчлсаныг хүчинтэйд тооцож шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хойшлуулшгүй тохиолдол гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгааг ойлгоно гэж хуульчилсан байна.