x

“S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна

Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны наймдугаар сарын 31-нд гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн удирдлагууд “S’Outlet” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч компанийн төлөөлөлтэй уулзаж, газрыг чөлөөлөхөөр тохиролцсон билээ.

 

“S-Оutlets” дэлгүүр болон “Шунхлай” ШТС-ийг нураах асуудлаар өнгөрсөн аравдугаар сард /2023.10.27/нийслэл хотын нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл хийхдээ “S-Оutlets”дэлгүүрийг нураах шийдвэр гарсантай холбоотой газрын эзэдтэй газрыг чөлөөлж, хаана шилжүүлэх үү гэдэг яриа хэлэлцээр хийхээр тохирсон. Тус дэлгүүрийн захирлын хэлснээр эхний ээлжид нураах агуулахын барилгад бараа бүтээгдэхүүн байгаа учраас амралтын өдрүүдэд бараагаа зөөнө гэсэн. Иймээс ирэх Даваа гаригаас агуулахыг нураагаад эхэлнэ. “S-Оutlets” нь ажлын байр бий болгогч, татвар төлөгч учраас шинэ байршил, бусад объект шилжүүлэн барих асуудалд хотын зүгээс харилцан ойлголцох шийдэл гарсан.

Хөрөнгийн үнэлгээг цаг тухайд хийнэ. Ямар хэмжээний хөрөнгө оруулалт орсныг мэргэжлийн байгууллага гаргаж ирнэ. Шүүх дээр асуудал шийдэгдсэн ч хөрөнгийн үнэлгээ хийгдэж таарна. Мэдээж, энэ газрыг өмнө нь тодорхой шийдвэрээр олгосон. Хувийн хэвшилд өөр газар үйл ажиллагаа явуулах өөр газрыг санал болгож байгаа. Газрыг хаана байх уу гэдэг нь тодорхой болоогүй байна. Хэлэлцээ үргэлжилж байна" гэж байв.

Харин “S-Оutlets”дэлгүүрийн захирал, ажилчдын зүгээс дэлгүүрээ нураахыг эсэргүүцэж байв. Өнгөрсөн долдугаар сараас хойш тог, цахилгаангүй хүйтэн газар, хүндхэн нөхцөл байдалд ажиллаж байгааг ажилчид нь хэллээ. Дэлгүүр дотор худалдагчид нь өвлийн бойтгон гутал, курткатай ажиллаж байгаагаа учирлаж байв. Тэдний зүгээс дэлгүүрийн барилгыг нураах албан ёсны хуулийн байгууллагын шийдвэр гартал тог, цахилгаанаар хангаж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 5 цаг 15 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 5 цаг 37 мин 1924 оны Үндсэн хууль 7 цаг 18 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 7 цаг 29 мин Энгийнийг ухаалгаар 7 цаг 36 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 9 цаг 4 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 10 цаг 16 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 10 цаг 30 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 10 цаг 37 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 11 цаг 43 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 12 цаг 4 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top