x

Хэргийн газрын үзлэг дуусч, нотлох баримт цуглуулах зэрэг ажил эхэлжээ

Н.Мишигдорж: Хэргийн газрын үзлэг өчигдөр 22:00 цагт дууссан. Өнөөдрөөс мэдүүлэг авах, бусад нотлох баримт цуглуулах зэрэг ажил эхэлсэн

Дүнжингаравын уулзварт энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан том оврын машин болон суудлын автомашин мөргөлдөж, 60 тоннын ёмкость дэлбэрсэн. Ослын газрын үзлэг, шалгалтын ажлын талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж: 

-Дуудлага мэдээлэл хүлээж аваад цагдаагийн байгууллагаас нийтдээ 189 мөрдөн байцаагч үзлэг хийсэн. Мөн Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, Тээврийн Цагдаагийн Албаны нийт 31 прокурор, Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 51 шинжээч хэргийн газрын үзлэгт оролцлоо.

Хэргийн газрын нөхцөл байдлын үнэлгээг түргэн шуурхай хийх үүрэг чиглэл авсан. Олон автомашин шатсан, хэд хэдэн барилга байгууламжид гал гарч хохирол учирсан, хэргийн газрын цар хүрээ өргөн байсан учраас мөрдөн байцаагчийн ажлын хэсэг байгуулан ажиллуулснаар тухайн өдрийн 22:00 цагт хэргийн газрын үзлэг дуусаж, зорчих хэсгийг чөлөөлсөн. 

-Хоёр жолоочийг цагдан хорьсон үндэслэл юу вэ?

-Цагдан хорих бол таслан сэргийлэх арга хэмжээ. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа авдаг арга хэмжээ юм.

Харин хоёр жолоочийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд засан үндэслэл журмын дагуу шүүхийн зөвшөөрөлтэйгөөр 48 цагийн хугацаатай баривчилсан. Хуульд заасан үндэслэл журмаас гадна хоёр жолоочийн хувьд гурван хүний амь нас хохирсон, хэд хэдэн орон сууцанд гал гарсан, онц их хэмжээний хохирол учирсан тул сэтгэл санааны байдал тогтворгүй, магадгүй өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал давхар үүссэн тул прокурорт мэдэгдэж, шүүхийн зөвшөөрөлтэйгөөр уг арга хэмжээг авсан.

-Батлан хамгаалахын яамны албаны машин ажлын бус цагаар яагаад явж байсан бэ?

-Шалгаж байна. Өчигдөр хэргийн газрын үзлэг дуусаад өнөөдрөөс мэдүүлэг авах, байцаалт авах, бусад нотлох баримтыг цуглуулах зэрэг ажиллагааг хийж байна.

-Амины машин байсан уу, албаны машин байсан уу?

-Албаны машин. Батлан хамгаалах яамны машин байсан. Бүртгэлтэй. 

-"Дашваанжил" компанийг хариуцагчаар татсан уу, шалгаж байгаа юу?

-Энэ компани буруутай юу, үгүй юу, хоёр жолоочийн хэн нь буруутай юм эсвэл хоёулаа буруутай юу, тухайн машин стандартынх мөн үү, зөвшөөрлийн хугацаа нь ямар байв гэхчлэн энэ бүх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоохоор ажиллаж байна. "Дашваанжил" компанийг хариуцагчаар татаагүй, шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 5 цаг 13 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 5 цаг 35 мин 1924 оны Үндсэн хууль 7 цаг 16 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 7 цаг 27 мин Энгийнийг ухаалгаар 7 цаг 34 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 9 цаг 2 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 10 цаг 14 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 10 цаг 28 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 10 цаг 35 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 11 цаг 41 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 12 цаг 2 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top