Засгийн Газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, генерал Г.Ариунбуян:
"Галд өртсөн "Edu Apartment"-ын 63 айлын 198 оршин суугчдын хэвийн амьдралын горим руу шилжүүлэх буюу засвар тохижилтын асуудлыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ) шийдвэрлэнэ.
Харин тухайн иргэдийг түр байрлуулах түрээсийн зардлыг 1.4 тэрбум төгрөг гэж тооцсон. Энэ зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргана. НЗДТГ-аас байр түрээслэгч компаниудтай хамтарч иргэдтэй зөвшилцөөд хаана байр түрээслэх асуудлыг шийднэ. Дэлбэрэлтэд өртөж шатсан автомашинуудын тухайд ослын эцсийн дүгнэлт гараагүй байна. Ямартай ч осол гарах шалтгааныг бүрдүүлсэн буруутай этгээдээр хохирлыг барагдуулах болно" гэв.