Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан дэлбэрэлтийн улмаас зарим авто замын зорчих хэсгийг түр хязгаарласан. Мэргэжлийн байгууллагуудаас дэлбэрэлтэд өртсөн тээврийн хэрэгслүүдийг зөөж замын зорчих хэсгийг чөлөөлөх, гадаргууг цэвэрлэж, хэвийн нөхцөлд оруулсан даруйд үе шаттай нээж, өнөөдөр Дүнжингарав худалдааны төв орчмын замыг бүрэн нээлээ.
Иргэд, жолооч та бүхэн өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан соёлтой хөдөлгөөнд оролцоно уу.