Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн Дүнжингаравын уулзварт 60 тонн хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолдож, дэлбэрэлт үүссэний улмаас Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч амь эрсэдсэн харамсалтай явдал болов.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Баянзүрх дүүргийн Гал унтраах 63 дугаар ангийн алба хаагч, аврагч Ш.Амгаланбаяр, Э.Түвшинтөр, Д.Барсүрэн нарын гэр бүл, төрөл төрөгсдөд онцгой байдлын байгууллагаас эмгэнэл илэрхийллээ.
Хичээл зүтгэл, гэгээн дүр нь бидний зүрх сэтгэлд үүрд үлдэж, баатарлаг үйлс нь мөнхөд дуурсагдах болно.