x

Г.Ариунбуян: Гал унтраахад тактикийн алдаа гараагүй, золгүй осол байсан

Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Стандарт хэм хэмжээг баримтлаагүйгээс гарсан нөхцөл байдад дахин үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс цэгцлэх ажлыг цаашид Засгийн газраас анхаарч ажиллана. Хохирол барагдуулах асуудал нэн тэргүүнд гарч байна. Шалгалтын ажил дуусаагүй, үргэлжилж байна. Энэ асуудлыг эцэслэн шалгаад буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцоод хохирлыг барагдуулахад цаг хугацаа нэлээд орох учраас цаг хүлээхгүйгээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан.

Нэгдүгээрт, осолд өртөж амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэх үүргийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянд үүрэг болгосон. Хоёрдугаарт, ослоос болж үүссэн хохирлын хэмжээг тогтоож яаралтай арга хэмжээ авах. Нийт 29 машин, 60 айлын шатсан орон сууцны хохирлыг тооцоолж, хохирсон өрхүүдийг түр хугацаанд түрээсийн байранд байлгах төлбөрийг нийслэлээс шийдвэрлэж өгөхийг үүрэг болгоод байна. Гуравдугаарт, галд өртсөн байрыг яаралтай засварлана. Цаашид эрүүл аюулгүй орчин, гамшиг эрсдэлтэй тэмцэх байгууллагын чадварыг сайжруулахад анхаарна. Гэхдээ зөвхөн алба хаагчид биш улс даяараа анхаарах хэрэгтэй.

Даатгалын тогтолцооны тухайд хүндрэлтэй. Бид энэ чиглэлд цаашид мөн зайлшгүй анхаарах шаардлага үүслээ. Олон иргэдийг орох орон гэргүй байлгаж болохгүй учир шаардлагатай төсөв санхүүг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна. Галд өртсөн байр болон хажуугийн байруудад эрсдэлийн үнэлгээ хийх үүрэг өгсөн. Урьдчилсан дүгнэлт гарсан. Онцгой байдлын салбарт төсөв санхүүг шаардлагатай хэмжээгээр баталж өгөхийг удаа дараа илэрхийлсэн.

Гал унтраах дөрвөн алба хаагч дундаа нэг галын эсрэг хувцастай байна. Энэ байгууллагад хувцас тоног төхөөрөмж техник хэрэгслийг заавал шинэчлэх нэмэх шаардлага байгаа.

ГАЛ УНТРААХАД ТАКТИКИЙН АЛДАА ГАРААГҮЙ, ЗОЛГҮЙ ОСОЛ БАЙСАН

ОБЕГ-ын дарга Г.АРИУНБУЯН:

-Өнгөрсөн шөнийн 01:15 цаг дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шуурхай ажилласан. Гал унтраах ажиллагаанд тактикийн алдаа гараагүй. 63 дугаар ангийн алба хаагчид дуудлагын дагуу ослын газар очиж алба хаагчид үнэлгээ хийх үеэр осолдсон.  Ёмкост хүчтэй дэлбэрч, алба хаагчид шидэгдэж харамсалтайгаар амиа алдсан. Байгалийн хий буюу газ тээвэрлэж явсан машины дэлбэрэлтэд өртсөн обьект бол 60 айлын орон сууц.

Нийт гурван цаг 15 минут 10 гаруй анги ажиллаж галыг бүрэн унтраасан. Утаажилтын бүсээс иргэдийг гаргах ажлыг цагдаагийн байгууллагатай хамтарч зохион байгуулсан. Хамгийн сүүлд хоёр өрхийн гэрийнхэнтэй холбогдож чадаагүй байж байгаад холбоо тогтоосон. Орон сууцны оршин суугчид бүгд эсэн мэнд байгаа. ОБГ-ын алба хаагчдад даатгал байдаг. 50 сая төгрөгийг нөхөн олгодог. Ионкс 40 метр газарт шидэгдэж, осолдсон золгүй осол өмнө нь Монголд гарч байгаагүй.

ГАЗ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН МАШИН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙНА

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн Хурандаа Н.ЛХАГВАСАЙХАН:

-Тэсэрч дэлбэрэх аюултай бодис тээвэрлэгч 2167 УНЕ дугаартай машин “Дашваанжил” ХХК-ийн автомашин НИТХ-ын 2014 оны 102-р тогтоолоор батлагдсан нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах зөвшөөрөл өгөх журмын 2.2 дахь заалтын дагуу С,Е ангиллын зөвшөөрлийг Нийтийн Тээврийн Газраас авсан мэдээлэл урьдчилсан байдлаар бүртгэгдээгүй байна. Осол гарах үед тус замд цагдаагийн зохицуулалт байгаагүй, замын хөдөлгөөн гэрлэн дохиогоор зохицуулагдаж байсан. Осол гаргасан хоёр машины жолооч согтуурлын зэрэггүй байсан. Цаашид шалгалтаар цусны дээж авч шинжилнэ.

ТҮЛЭГДСЭН ГУРВАН ХҮН МАШ ХҮНД БАЙНА

Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

-ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвд нийт 10 хүн ослын улмаас түлэгдэж, хэвтэн эмчлүүлж байна. Гурван хүний биеийн байдал маш хүнд. Биеийн 80-90 хувь түлэгдсэн.

Хоёр иргэний биеийн 35-45 хувь түлэгдсэн бөгөөд биеийн байдал хүнд, таван иргэний биеийн 18-25 хувь нь түлэгдсэн хүндэвтэр, эмчилгээ хийгдэж байна. Эрүүл мэндийн салбар байгууллагууд эм, тарианы нөөцийг гаргаж байгаа, тасарсан асуудал гараагүй байна.

Галд өртсөн 60 айлын орон сууцны тодорхой иргэдийг "Күүпер" зочид буудал байршуулсан. Эдгээр иргэдэд сэтгэл санааг нь тайвшруулах эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.157)
    Ариунбуян огцор доо
    2024 оны 01 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 5 цаг 33 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 5 цаг 55 мин 1924 оны Үндсэн хууль 7 цаг 36 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 7 цаг 46 мин Энгийнийг ухаалгаар 7 цаг 53 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 9 цаг 22 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 10 цаг 34 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 10 цаг 48 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 10 цаг 55 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 12 цаг 1 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 12 цаг 22 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top