Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав захын уулзварт хийн газ ачсан 60 тонны ачааны автомашин суудлын машинтай шүргэлцсэний улмаас гал гарч, дэлбэрэлт үүсэн хүний амь нас эрсдэж, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон том осол болсон. Ослын улмаас ойр орчмын авто замын зорчих хэсгийг түр хязгаарлаад байгаа. Мэргэжлийн байгууллагуудаас осолд өртсөн тээврийн хэрэгслүүдийг зөөж замын зорчих хэсгийг чөлөөлж, гадаргууг цэвэрлэж, хэвийн нөхцөлд оруулсан даруйд үе шаттай нээхээр ажиллаж байна.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв