x

БНХАУ-ын хилээр нэвтрэх зорчигчийн гар тээш 30кг-аас илүүгүй байна

Эрээн хотын Гаалийн газар энэ сарын 15-наас эхлэн хилээр нэвтэрч байгаа иргэдийн биедээ авч явах ачаа, тээшийг зохистой хэмжээнд барих тухайгаа Монголын талд мэдэгдсэн билээ. Тухайн үед зохистой хэмжээ хэдэн кг байх талаар тодорхой заагаагүй байсан бол энэ асуудал шийдэгдсэн байна. 

Тодорхой хэлбэл, БНХАУ-ын хилээр нэвтрэх /орох, гарах/ үед зорчигчдын биедээ авч явах ачаа тээш, эд зүйлс 30 кг хүртэл байх ба тус улсын гаалийн байгууллагаас дараах шаардлагыг тавьж, шалган нэвтрүүлж байгааг ГХЯ-ны Консулын газраас мэдээлжээ. Үүнд,

  • Бэлэн мөнгө 20,000 юаниас хэтэрч болохгүй. Хэтэрсэн тохиолдолд гаалийн мэдүүлэг бөглөж, мэдүүлэх шаардлагатай.
  • 30 кг тээшинд зөвхөн өөрийн хэрэглээний зүйлсийг авч явахыг зөвшөөрөх бөгөөд хэрэглээнээс хэтэрсэн, овор ихтэй ачааг тусад нь карго тээврээр нэвтрүүлнэ.
  • 2,000 юаниас доош үнийн дүнтэй эд зүйл татвараас чөлөөлөгдөнө. Тоо хэмжээ болон үнийн дүнгээс хэтэрсэн тохиолдолд БНХАУ-ын гаальд сайн дураараа мэдүүлж, өөрийн хэрэглээний гэдгийг батална, батлаагүй тохиолдолд татвар ногдуулах юм байна.

Зорчигчийн төрөл

Энгийн тамхи

Цахилгаан тамхи

Архи

Богино хугацаанд олон удаа орж гарах зорчигч

Янжуур тамхи 40 ширхэг /2 ш. хайрцаг/, эсвэл сигар 5 ширхэг, эсвэл дүнсэн тамхи 40 гр

1 тамхины хэрэглэл, шингэрүүлсэн тамхины бэлдэц 1 ширхэг, нийт хэмжээ 2 мл.

Татваргүй оруулах эрх байхгүй.

Бусад зорчигч

Янжуур тамхи 400 ширхэг /20 ш. хайрцаг/, эсвэл сигар 100 ширхэг, эсвэл дүнсэн тамхи 500 гр

2 тамхины хэрэглэл, шингэрүүлсэн тамхины бэлдэц 6 ширхэг, нийт хэмжээ 12 мл

12 градусаас дээш спиртийн агууламжтай архи 2 шил /1.5 литрээс бага/

  • 16 нас хүрээгүй зорчигч архи, тамхи авч явахыг хориглоно. Ямар нэг хаяг шошгогүй тамхи, цахилгаан тамхи хилээр оруулахыг хориглоно.
  • Буу, сум, дуураймал буу, хар тамхи, соёлын эд өлгийн зүйл, зааны яс болон ховор ан амьтны эд эрхтнээр хийсэн зүйл, амьд амьтан, жимс ногоо, түүхий өндөг, тамхины навч, цусан бүтээгдэхүүн, эмийн ургамал, алт гэх мэт үнэт металл болон түүгээр хийсэн эд зүйл хилээр орох гарахыг хориглосон эд зүйлд хамаарна.
  • Аливаа тоног төхөөрөмж, машины дугуй, сэлбэг хэрэгсэл зэрэг үйлдвэрлэлийн чанартай багаж төхөөрөмжийг зорчигчийн гарцаар нэвтрүүлэхийг хориглодог.

Манай улсын иргэд мах, махан бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг оролдох, мэдүүлэх шаардлагатай бэлэн мөнгийг мэдүүлээгүйгээс хураалгахаас гадна нэмж торгууль төлөх тохиолдол элбэг байна.

Хар тамхи, сум, нэн ховор ан амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хууль бусаар тээвэрлэсэн тохиолдолд хэмжээ харгалзахгүйгээр БНХАУ-ын эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба бүх насаар нь хорих эсвэл цаазаар авах хүртэл ялаар шийтгэдгийг анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 6 цаг 32 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 6 цаг 54 мин 1924 оны Үндсэн хууль 8 цаг 35 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 8 цаг 46 мин Энгийнийг ухаалгаар 8 цаг 52 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 11 цаг 33 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 11 цаг 47 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 11 цаг 54 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 13 цаг 0 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 13 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top