x

Архангай, Өвөрхангай, Төв аймгийн малчид 363 сая төгрөгийн амьд мал арилжжээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. 

Долоон аймгийн 28 сум төмөр буюу шилэн зудтай байгаа бол 17 аймгийн 128 сум цагаан зудтай байна. 

Иймд Улсын Онцгой Комисс (УОК) өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан дараах дараах мэдээллийг хийлээ. 

С.Амарсайхан:

-Малын тэжээл, өвсний экспортыг 2024 он дуустал зогсоож малчдын гар дээр очиж байгаа тэжээлийн үнийн хөөрөгдлийг бууруулж байна. 

-Улсын нөөцөөс 21 аймаг, нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт 9,182,4 мянган тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгоод байна.

-Тэжээл үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд дундын зуучлалгүйгээр үйлдвэрийн үнээр малчдын гарт хүргэх. Тэжээлийн импортыг нээж байгаа. 

"Малчид аймаг, хот руу махаа зөөлгүйгээр сумынхаа төвөөс цахимаар биржид өгөх боломжтой" 

-Малчдын гар дээрээс мах авах биржийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Биржээр 70 орчим тонн мах худалдаалагдсан байна. Малчид заавал аймаг, хот руу махаа зөөлгүйгээр Мал эмнэлгийн ерөнхий газрын эрүүл ахуйн шаардлага хангасан гэх баталгаажуулалт нь хийгдчих юм бол сумынхаа төвөөс цахимаар биржид өгөх боломжтой. Ингэснээр малчдын гар дээрх мах муудаж, үнэ ханш нь буурах нөхцөл бүрдэхгүйгээр харилцан үр ашигтай ажиллах боломжтой. 

Эхний арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгаас малчид оролцож, 362.6 сая төгрөгийн үнэ бүхий 350 толгой амьд хонь, 70 орчим тн хонь, ямаа, үхрийн махыг арилжаад байна.

-Цаашид өвөлжилт хүндрэх учир малаа хорогдуулахгүйн тулд амьд малын худалдааг явуулаар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд аймаг орон нутгаар явж 350,000 орчим амьд хонь худалдан авсан байна. 39.5 мянган тонн махыг нийслэл болон аймаг, сумд руу нийлүүлээд байна. 

 -Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 88,000 тонн улаанбуудай импортлох зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд авч 12,000 тонн гурил, 7,8 мянга тонн улаанбуудайг баруун аймгийн боомтуудаар импортолж оруулж ирсэн байна гэв. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 180,000 орчим мал хорогдсон байгаа. Малаа эрсдэлд оруулж сэг зэм болгохгүйн тулд бойлох уриалгад малчид уриалгахан байгаа гэдгийг Шадар сайд онцлов.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 6 цаг 9 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 6 цаг 31 мин 1924 оны Үндсэн хууль 8 цаг 12 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 8 цаг 23 мин Энгийнийг ухаалгаар 8 цаг 29 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 9 цаг 58 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 11 цаг 10 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 11 цаг 24 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 11 цаг 31 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 12 цаг 37 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 12 цаг 58 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top