Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 21-ний 14:00 цагийн үед “Гар утсаа алдаад доторх мэдээллээр нь миний данснаас 2 сая төгрөг авсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүрэгт байрлах ..... худалдааны төвийн ажлын өрөөнөөс 22 настай, эрэгтэй А гэгч нь бусдын гар утсыг хулгайлж, улмаар интернэт банк ашиглан данснаас нь мөнгө шилжүүлснийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон байна.
Иймд иргэд та бүхэн гар утас, эд зүйлсээ албан өрөө, бусад газарт ил орхихгүй байх, гар утас, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ амархан таах "000000" гэх мэт үг, тоогоор хийхгүй байх анхаарууллаа.
Мөн нууцлал задарсан гэж үзсэн даруйдаа нууц үгээ өөрчилж, бусдад хувийн мэдээллээ хуваалцахгүй байх, цахим орчинд нэвтрэх нэр, нууц үг, бусад код шаардсан холбоост нэвтрэхгүй, асуумжид хариулахгүй байхыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс сэрэмжлүүлж байна.