Нийтийн тээврийн чиглэлийг өөрчилж, богино эргэлтийн чиглэлүүдийг бий болгосонтой холбоотойгоор иргэд байр сууриа илэрхийлж байна.
Иргэн:
-Х.Нямбаатарыг ард түмэн хотын даргаар сонгоогүй юм аа. МАН-ын хулгайчууд л сонгосон байх. Уг нь ард түмнээрээ хэлэлцэж байж хотын даргаа сонгох ёстой юм. Ард түмэн сонгоогүй учраас ард түмэндээ ээлгүй хууль, дүрэм, журам батлаад байх юмаа. Өдлийн хүйтэнд толь шиг мөстчихсөн, гантиг чулуу шиг зам дээр хөл гараа хугалчих гээд арай гэж махан биеэ авч явж байна. Халтиргаа, гулгаатай, өвлийн ид хүйтний үе байна. Гэтэл автобусны богино рейс гэнэ үү, бантан шиг, жонхуу шиг заваан юм хийчихсэн. Тэгээд энэ хөгшчүүл чинь төөрөөд байна, даараад байна. Ойд төөрсөн сармагчин шиг хэд эргэж, дамжиж байна.
Би одоо гурав, дөрөв дэх өдрөө явж байна. Хүүхдүүд өрийн дарамттай байна, өвчин зовлонтой байна. Хоёр, гурван хүүхдийг нь би очиж хардаг юм, гэр хороололд. Сайжруулсан, муужруулсан түлшнээс чинь болоод агаарын бохирдолтой байна. Хүүхдүүд нь ханиад томуунаас салахгүй байна. Очиж эм тариаг нь өгдөг, хоол ундыг нь хийж, гэр орныг нь хардаг. Өрийн дарамттай хүүхдүүд өдөр шөнөгүй бөхийтлөө ажиллаж байна. Тэр хооронд нь бид бас амьдралд нь нөхөөс, нэмэр болж байна. Хотын төвөөр сэлгүүцээд байгаа юм байхгүй штээ. Тэгэхэд Х.Нямбаатар биднийг хотын төвөөр сэлгүүцээд, зугаацаад байна гэж ярих юм. Өөрсдөө 20, 30 минут автобус хүлээж, даарч үзсэн юм уу? Автобусаар зорчиж үзсэн үү? Нэг кг мах, нэг ширхэг талхны үнэ мэдэх үү?
Гэр хороололд амьдрал ямар байгааг мэдэхгүй штээ. Төрийн ордон дотор орж суугаад худлаа ярьж, хулгай хийсэн, өөрсдөдөө дархан эрх олгочихсон. Халдашгүй дархан эрх гэнэ ээ. Хулгайчууд өөрсөддөө дархан эрх олгоод байхдаа яахав дээ. Ховор, үнэтэй ан амьтан биш дээ. Тэгээд хуулиар хулгай хийгээд байна. Дүрэм журам батлаад байна, энэ Х.Нямбаатар чинь. Баталсан дүрэм журам нь ард түмэндээ ээлгүй, элэггүй байна. Өдөржин автобус хүлээгээд, 2-3 дамжаад гудамжинд хонохоо шахаад харьж байна штээ. Одоо сургууль амарчихсан байна. Гэр хорооллын хүүхдүүд чинь хөнгөн, нимгэн хувцастай явна, автобус дамжина. Замдаа осгочихоод хичээл дээрээ ороод чичирч байна шүү дээ. Нус нь гоожчихсон, ханиад хүрчихсэн, гутал нь цоорчихсон. Гэр хорооллын амьдрал үнэхээр хэцүү байна. Муу усны нүх байхгүй, юм угаасан усаа гудамжиндаа гаргаад цацчихаж байна. Тэр нь хөлдөөд, хөгшчиүүд бид халтираад, тахир дутуу болж байна, эмнэлэг домнолгоор явж байна. Аягүй хүнд байна аа, энэ гэр хорооллын амьдрал. Муу усны нүх байхгүй, үнс тоосондоо дарагдчихсан. Хавар болохоор хүүхдүүд нь нөгөө үнсэн дээрээ тоглоод, форм энэ тэр нь тэсэхгүй, үнсэн саарал болоод орж ирж байна штээ.
Тиймээс хотоо хоггүй болгомоор байна, байшин барилгаа цөөлмөөр байна, хуучны “бараанк” байшингууд их байх юм, хотын нүүр царайг гутаагаад байх юм. Энэ мэтээр хийх ажил зөндөө Х.Нямбаатар дэндүү чадваргүй, чадамжгүй байна. Толгой нь олгой болчихсон, хөлдчихсөн. Мэдрэл энэ тэр нь зүгээр байгаа даа, шалгуулмаар байна. Энэ жижигхэн хотыг цэвэрхэн аваад явчихад юухан байх вэ дээ. Эрээнээс долоон дор байна шүү дээ. Өнгө үзэмж байхгүй, хөгжил дэвшил байхгүй. Машин, барилга хоёроос л өөр юмгүй боллоо.
Сэтгэгдэл (1)