Энэ сарын 20-ны өдөр Дорноговь аймагт цуваагаар явж байсан автобус, Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хоёр зорчигч, Өмнөговь аймагт Х.Маяти тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон харамсалтай, ноцтой осол гарсан.
Уг ослын талаар Н.Сугар "Автобусны ослын шалтгааныг тодруулахаар хуулийн байгууллага ажиллаж байна. Ослын улмаас хоёр хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал болсон.
НТГ-аас шинэ автобуснуудыг оруулж ирэх зохион байгуулалтын хувьд урд, хойноо цагдаагийн байгууллагын хамгаалалт дор цуваагаар авч ирж байгаа.
Шөнийн цагаар цувааг явуулахгүй, жолооч нарыг ажлын 8 цагт багтаан автобус бариулж, холын замд явуулж байна" гэсэн мэдээллийг өглөө.