x

Согтуугаар машин жолоодсон 96 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болжээ

УИХ-ын 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ сарын 1-нээс уг өөрчлөлтийг мөрдөж эхэлсэн билээ.

Хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд ямар хариуцлага ногдуулах болсон талаар Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Д.Дамдинсүрэнгээс тодрууллаа.

-Зөрчлийн тухай хуульд жолооч нарт хамаарах ямар өөрчлөлт орсон талаар мэдээлэл өгөөч?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэдэг. Хуулийн энэ хэсэгт согтуугаар болон жолооны эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах талаар нэмэлт, өөрчлөлт орсон тул иргэд анхаарах хэрэгтэй байгаа юм.

Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол өмнө нь 200,000 төгрөгөөр торгуулдаг байсан. Тэгвэл одоо 400,000 төгрөгөөр торгуулахаар болсон.

Мөн жолооч, эсхүл жолоодох эрхгүй, эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар болсон.

Хэрвээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж жолооны эрхээ хасуулсан хүн дахин тус зөрчлийг гаргавал эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар жолооны эрхийг нь 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан заалтыг өдгөө мөрдөж байна.

-Торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй хэмээн хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд шуугьсан. Ер нь олон сая төгрөгийн торгуулиа төлөөгүй жолооч нар замын хөдөлгөөнд оролцсоор байдаг. Үүнийг хэрхэн зохицуулахаар хуульд тусгасан юм бол?

-Торгуулийг хуульд заасан хугацаанд биелүүлсэн эсэхээс хамаарч хэмжээг нь хөнгөрүүлж, эсхүл нэмэгдүүлж болохоор шинэ зохицуулалтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд оруулсан.

Тодруулбал зөрчил үйлдсэн хүн шийтгэлийн хуудсыг гардаж авснаас хойш 15 хоногийн дотор торгуулиа төлбөл торгуулийн хэмжээг нь 50 хувиар хөнгөрүүлнэ. Харин дээрх хугацааг хэтрүүлбэл торгуулийн хэмжээ нь 50 хүртэл хувиар нэмэгдэхээр болсон.

Мөн тухайн хүний жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлаж, торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нь хязгаарлах арга хэмжээ авна гэж хуульд нэмэлт оруулсан.

Иргэд эрх бүхий албан тушаалтны оногдуулсан торгуулийг хуульд заасан хугацаанд нь төлдөггүй тохиолдол нэлээд байгаа. Жишээ нь 2023 оны есдүгээр сарын дүн мэдээгээр 139,969 зөрчилд бэлэн бус хэлбэрээр оноосон 2.9 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй. Энэ нь нийт торгуулийн 84.7 хувь болж байгаа юм.

Тэгэхээр цаашид зөрчил гаргаж, эрх бүхий албан тушаалтны оногдуулсан торгуулийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол таны төлөх торгуулийн хэмжээ нэмэгдэж, тодорхой эрхүүд тань хязгаарлагдах болсон гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй.

-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурсан болов уу?

-Манай улсад сүүлийн 10 жилийн хугацаанд автомашины тоо 2.8 дахин өсөж, одоогоор нэг сая 350 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна гэсэн судалгаа бий. Автомашины тоо өсөхийн хэрээр зам тээврийн осол, ялангуяа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил жил бүр нэмэгдэж буй учраас хуулийн хариуцлагыг чангаруулах хэрэгцээ, шаардлага үүсээд байсан гэж хэлж болно.

2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон 32,146, эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцсон 4,187, жолооны эрхгүй, эрхээ хасуулсан хүн тээврийн хэрэгсэл жолоодсон 13,107 зөрчил бүртгэгдсэн. Эндээс эрхээ хасуулсан хүн дахин согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцох зөрчил сард дунджаар 380 орчим гарч байж.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэрэгжүүлж эхэлснээс хойш 16 хоногийн хугацаанд буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-16-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 729 зөрчил улсын хэмжээнд гарчээ. Үүнээс өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байсан хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол 96 бүртгэгдсэн байна.

Энэ 96 хүнд хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж магадгүй болж байгаа учраас иргэд үүнийг анхаарч, цаашид хууль тогтоомжийг биелүүлэн, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох хэрэгтэйг сануулъя.

Эх сурвалж: УЕПГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 6 цаг 35 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 6 цаг 57 мин 1924 оны Үндсэн хууль 8 цаг 38 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 8 цаг 49 мин Энгийнийг ухаалгаар 8 цаг 56 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 10 цаг 24 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 11 цаг 36 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 11 цаг 50 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 11 цаг 57 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 13 цаг 3 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 13 цаг 24 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top