Нэгдүгээр сарын 22-ны өдрийн өглөөнөөс нийтийн тээврийн үйлчилгээний 71 чиглэлийг хуучнаар нь сэргээж, иргэдэд үйлчилж эхлээд байна.
Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэл, шинэ төлөвлөлтийн 40 чиглэлийг хэвээр үлдээж байгаа юм.
Хуучин чиглэлүүдийг сэргээсэнтэй холбогдуулан UB Smart Bus аппликейшнд мэдээллийг тухай бүр шинэчилж оруулж байгаа тул та бүхэн цаг алдалгүй нийтийн тээврийн чиглэлийн мэдээлэл, автобус хэзээ зогсоол дээр ирэхийг UB smart bus аппликейшнаас хараарай.
Цаг агаар огцом хүйтэрч байгаа тул дулаан хувцаслаж, гарахаасаа өмнө автобус хэзээ ирэхийг UB Smart Bus аппликейшнаас хараад гараарай.