НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш буюу нэгдүгээр сарын 24-нд 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
2023 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас зөвлөлөө.