Нийтийн тээврийн чиглэлийг өөрчилсөнтэй холбоотойгоор Сүхбаатарын талбайн зүүнээс баруун тийш явах чиглэлд автобусны буудал байгуулсан нь иргэдийн зүгээс мөн л шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ буудлыг ямар учраас байгуулсан талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ,
-"Хойд болон урд чиглэлээс ирж байгаа автобуснууд иргэдээ төв талбайн өмнөх зогсоол дээр буулгана. Ингэснээр иргэд энэ буудлаас өөр автобусанд дамжин суух боломжтой. Иргэдийн зүгээс Толгойт, Их Нарангаас Амгалан, ХӨСҮТ хүртэл нийтийн тээврийн автобус явуулах шаардлага тавьж байгаа.
Улаанбаатар хот урт, үргэлжилсэн байршилтай учраас зүүн чиглэл рүү явж байгаа замын хөдөлгөөн ачаалал их байх үед баруун тийш чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ түгжрэлд ороод таг зогсчихдог. Тийм учраас үүнийг хуваагаад богино эргэлт болгож Энхтайваны өргөн чөлөөгөөр зогсолтгүй автобуснууд явуулж байхаар зохион байгуулалт хийсэн болохыг мэргэжилтнүүд тайлбарласан" гэсэн байна.