Тусгаар тогтнолын талбайд өнгөрөгч бямба гаригт эхэлсэн "Архангайн цагаан идээ-2024" үзэсгэлэн худалдаа ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. Гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн баталгаатай мах, сүү, цагаан идээгээ дундын зуучгүйгээр гар дээрээс нь худалдаж авахыг нийслэлийн иргэдэд уриалж байна.
Үнийн мэдээлэл:
Хорхой ааруул- 30,000-35,000₮
Сүүн хурууд- 40,000₮
Энгийн ааруул- 38,000-40,000 төгрөг
Хэвлэсэн хайлмаг- 25,000₮
Өрөм- 8,000-30,000₮
Сүү- 10,000₮
Шар тос- 45,000₮
Ааруулаар зассан тавгийн идээ+нэмэлт ааруул- 350,000-400,000 төгрөг байна.
Энэ жилийн тухайд худалдан авалт сайн байна гэдгийг малчид хэлж байна. Үзэсгэлэн худалдаанд цагаан идээнээс гадна төрөл бүрийн жимсний худалдааг дэлгэжээ.