x

Н.Сугар: Хаасан авто зогсоолуудад ногоон байгууламж байгуулна

Нийтийн тээврийн маршрутын шинэчлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжиж эхэлсэн. Тус шинэчлэлтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн зүгээс ирж буй санал, хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр болсон юм. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг бөгөөд эдгээр чиглэлд нийт 450 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж буй. Харин шинэ төлөвлөлтийн хүрээнд боловсруулсан үндсэн зургаан чиглэл, хот орчмын 15 чиглэл, дунд оврын автобус үйлчлэх таван чиглэлийг хэвээр үлдээлээ.

Тус чиглэлүүд нь нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх бөгөөд 625 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байна.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээж байгаатай холбогдуулан тус чиглэлүүдийн мэдээллийг Imap.mn системд оруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцалыг арилгахаар шинэ чиглэлүүдийг боловсруулсан. Тухайлбал, нэг автобусны буудалд 28 чиглэлийн автобус давхцаж ирдэг байсан. Маршрутын давхцалын ард ашиг сонирхлын зөрчил ч үүсдэг. Нийтийн тээврийн салбарыг цогцоор нь шинэчлэхэд дан ганц парк шинэчлэл, маршрутын өөрчлөлт хийх нь хангалтгүй юм. Тиймээс Энхтайваны өргөн чөлөөний зам дагуух авто зогсоолуудыг хааж, ногоон байгууламж болгохоор ажиллаж байна. Учир нь тухайн авто зогсоолуудад ойр орчмын үйлчилгээний байгууллагын ажилтан, оршин суугчид бүтэн өдөржин машинаа тавьж, зогсоолын сэлгэлт хийх боломжгүй болгодог. Мөн төв зам дагуух карма зогсоолоос үүдэн нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн хурд удааширдаг. Одоогоор Энхтайваны өргөн чөлөө дагуух 26 карма зогсоолыг авто замын байгууламжийн тоноглолоор хаагаад байна гэв.

Сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын автомашины тоо 612 мянга болж нэмэгдсэн ч авто замын сүлжээ 1.8 хувиар өссөн. Тээврийн хэрэгслийн тоо өсөхийн зэрэгцээ зориулалтын зогсоолын хүртээмж хангалтгүй байгаагаас шалтгаалж жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, сул чөлөөтэй талбай, явган зам, авто замын зорчих хэсгийн хажууд болон нэгдүгээр эгнээг зогсоол болгон ашиглаж, хөдөлгөөнд саад учруулан, замын хөдөлгөөний ачааллыг улам бүр нэмэгдүүлж байгаа юм.

Хаасан авто зогсоолуудын оронд ногоон байгууламж байгуулна. Учир нь автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг байна. Тиймээс авто зам, явган хүний замыг зааглаж буй ногоон байгууламжийн хэмжээг нэмэн, автомашинаас хүнд нөлөөлөх бохирдлыг тодорхой хэмжээнд хязгаарлахаар зорьж байгаа. Мөн нийтийн тээврийн нэгдүгээр эгнээ бүрэн чөлөөлөгдөж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж үзэж буй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 6 цаг 38 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 7 цаг 0 мин 1924 оны Үндсэн хууль 8 цаг 41 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 8 цаг 52 мин Энгийнийг ухаалгаар 8 цаг 58 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 10 цаг 27 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 11 цаг 39 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 11 цаг 53 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 12 цаг 0 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 13 цаг 6 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 13 цаг 27 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top