Өнгөрөгч бямба гаригт (2024.01.20) Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах S Outlet худалдааны төвөөс агуулах чөлөөлөхөөр зарим барааг иргэдэд үнэ төлбөргүй тараажээ.
Энэ үеэр нэг дор хэт олон хүн цугларч, бөөнөөрөө дайрах зэрэг эмх замбараагүй байдал үүссэн байна. Тухайн аж ахуйн нэгж болон цагдаагийн алба хаагч нар зохицуулах боломжгүй нөхцөл байдал үүсч, үүний улмаас иргэд дарагдах, эрүүл мэндээрээ хохирох, гэмтэж бэртэх эрсдэлтэй болсон тул алба хаагчид зохих хууль, журмын дагуу хийн буу ашиглаж нөхцөл байдлыг намжаасан байна.
Асуудлыг шийдэхийн тулд буу ашигласан нь хууль журамдаа нийцсэн, хий буу нь цагдаагийн алба хаагч биедээ авч явах ёстой тусгай хэрэгслийн нэг юм хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлжээ.