Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.
Өнөөдөр буюу 22-нд тэгш дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалт ажлын өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд үргэлжилж, амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.