Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу төрийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ (ХАСХОМ) ирэх сарын 15-ны дотор шинэчлэн гаргах үүрэгтэй. 2023 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх Газрын https://meduuleg.iaac.mn цахим системээр хоёрдугаар сарын 15-ны өдрийн 23.59 цаг хүртэл хүлээж авна.
Энэ сарын 19-ний байдлаар 2023 оны хөрөнгө, орлогоо мэдүүлбэл зохих нийт албан тушаалтнуудын 35 хувь нь мэдүүлгээ гаргасан байна.
Өнгөрсөн онд 49.7 мянган албан тушаалтны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргаж, ХАСХОМ-ээ гаргаж өгөөгүй, худал мэдээлсэн 30 албан хүнд хариуцлага тооцуулжээ.