Нарны хороололд 1.2 тэрбум төгрөгөөр барьсан явган хүний гүүрэн гарцыг өнөөдөр албан ёсоор нээсэн билээ.
Гэвч тухайн гүүрэн байгууламжийн доогуур том оврын тээврийн хэрэгсэл багтахгүй, гацаж замын хөдөлгөөн саатсан талаарх дүрс бичлэг цахим орчинд нийтлэгджээ.
Ослын нөхцөл байдлын талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Хэвлэл мэдээллийн төв "Өнөөдөр 16:50 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Алтай хотхоны зүүн талын явган хүний гүүрэн дээр Hyundai Porter маркийн өргөгч машины дээр ажил хийж байсан иргэн У-г Norht Benz маркийн ачааны машины жолооч Б нь чингэлэг тээвэрлэж явах үедээ чиргүүл хэсгээр мөргөсөн осол бүртгэгдсэн. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна" гэв.
Мөн ослын улмаас нэг хүн гэмтсэн бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн байна.